Оюут дэд станцын шав тавих ёслол боллоо

Оюут дэд станцын шав тавих ёслол, Орхон аймгийн Цэвэрлэх байгууламжийн баруун дэнжид өнөөдөр боллоо. Үйлдвэрлэл, технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн Оюут дэд станц барих ажлын гүйцэтгэгчээр “Саруул өргөө” болон “Дорнод газар” компани ажиллах байна. Энэхүү дэд станц нь 2х200 мВт-ийн трансформатор бүхий 220/110/35 кВт-ийн хүчин чадалтай байх юм. Оюут дэд станц баригдсанаар Эрдэнэт хот болон үйлдвэрийн газрын цахилгаан хангамжуудыг найдвартай эх үүсвэрээр хангах, систем болон дэд станцуудын тоноглолын ачааллууд хөнгөлөгдөнө гэж мэргэжилтнүүд үзэж байна.


“Саруул өргөө” констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.ТӨМӨРЧУЛУУН: “Манай компани Эрдэнэт үйлдвэрээс зарласан 220/110/35 кВт-ийн 2х200 мВт-ийн  чадалтай Оюут дэд станцын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байна. Өнөөдөр бид газар шорооныхоо ажлыг эхлүүллээ. Энэ ажлыг “Саруул өргөө” болон “Дорнод газар” компани хамтран гүйцэтгэнэ. “Саруул өргөө” констракшн компанийн хувьд “Эрдэнэс таван толгой” компанийн захиалгаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс баяжуулах үйлдвэрийн гадна цахилгаан хангамжийн дэд станцыг барьж байгуулсан. Мөн Эрчим хүчний яамны захиалгаар Төв аймгийн Зуунмод хотод 110 кВт-ийн дэд станцын ажлыг хийсэн туршлагатай. Бидний зүгээс Оюут дэд станцыг 2026 оны 10 сард ашиглалтад хүлээлгэн өгнө.

Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний хэлтсийн дарга-Ерөнхий эрчим зүйч Л.АРИУНБОЛД: “Манай үйлдвэр 2018 онд 48 мВт хүчин чадал бүхий ДЦС-ийн өргөтгөл хийснээр Төвийн эрчим хүчний системд эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлж эхэлсэн. Энэ ч утгаараа Эрчим хүчний системд томоохон байр суурь эзэлдэг. Оюут дэд станц барих ажил нь Үйлдвэрлэл, технологийн паркийн төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хийгдэж буй цахилгаан хангамжийн ажил юм. Энд 2х200 мВт-ийн хүчин чадалтай, 220/110/35-ийн томоохон зангилаа дэд станцыг барьж байгуулна. Уг станцыг барьснаар Үйлдвэрлэл технологийн паркийн төсөл хэрэгжүүлэх, уг төслийг эрчим хүчээр хангах, Эрдэнэт үйлдвэрийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах юм.  


 

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Хангайн бүсийн салбарын дарга Б.ГАНТУЛГА: “Хангайн бүсэд хоёр дахь дэд станц 50 жилийн дараа баригдаж байна. Энэ станц Үйлдвэрлэл, технологийн паркийг цахилгаан хангамжаар хангах ажлын хүрээнд баригдаж байгаа юм. Манай хангайн бүсийн салбарын Эрдэнэт дэд станц өсөн нэмэгдэж буй хэрэглээндээ өргөтгөл шинэчлэлтийн ажил хийх зай талбайгүй байсан. Оюут дэд станц барих энэ газрыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбар  2020 онд аймгийн Засаг даргын захирамжаар авч, Эрдэнэт үйлдвэрт танилцуулснаар дэд станц барих газар шорооны ажил албан ёсоор эхэлж байна. Орхон аймгийн 35 тойруу схем шугам барих холболтууд энэ станцтай холбогдоно. Цаашид Эгийн голын станцтай холбогдсоноор төвийн эрчим хүчний систем найдвартай эх үүсвэртэй болно” гэв. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %