“Байгууллагын хөгжил-Тасралтгүй сайжруулалт” уулзалт хэлэлцүүлэг өрнөж байна

Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй сайжруулалтын ажлыг хэлэлцэх, бүтээмжийг дээшлүүлэх бодлого, стратеги, журмыг шинэчлэн боловсруулахад ажилтнуудын идэвхтэй оролцоог дэмжин, тэдний санал санаачилгыг тусгахад чиглэсэн “Байгууллагын хөгжил-Тасралтгүй сайжруулалт” уулзалт хэлэлцүүлэг “Оюу” танхимд өрнөж байна. 
Энэхүү хэлэлцүүлэгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх болон газар, хэлтэс, цех, нэгжийн удирдлагууд, сайн саналын системийн манлайлагчид, бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч, гишүүд, саналын үнэлгээчид гээд 230 гаруй ажилтан оролцож байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, энэ уулзалт нь үйлдвэрийн газрын хөгжил дэвшил, бүтээмжийг дахин нэмэгдүүлэх, шинэ шатанд гаргах нэгэн чухал алхам гэж үзэж байгаагаа илэрхийлээд цаашид ажилтны оролцоог дэмжих, бизнес процессыг сайжруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, нөөцийн удирдлагыг сайжруулах, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлээр өргөн хүрээнд санаачилгатай ажиллаж, бүтээмжийг шинэ түвшинд хүргэх хэрэгтэйг онцоллоо. Тэрээр мөн цахим шилжилт, хиймэл оюун, өгөгдөлд суурилсан шийдэл боломжуудыг түлхүү ашиглах цаг нэгэнт ирснийг онцлоод, дэлхий дээр хэрэгжиж буй тэргүүн туршлага, ижил салбарын томоохон өрсөлдөгчдийн арга барилаас суралцаж, бүтээмжийг дээшлүүлэх арга, аргачлалуудыг Эрдэнэт үйлдвэрийнхээ хөрсөнд нутагшуулж, улмаар ажилчдадаа эзэмшүүлж, эрдэс баялаг, эрдэнэс хайх, олборлох, баяжуулах, боловсруулах үйл ажиллагаандаа ашиглах нь зүйтэй гэв. 
Эрдэнэт үйлдвэр Монгол Улсдаа анхдагч болж, 2005 оноос бүтээмжийн асуудлыг дэвшүүлэн судалж, тодорхой хөтөлбөртэйгөөр арга хэмжээнүүд авч, тогтмол сайжруулалт хийж ирсэн туршлагатай. Хэлэлцүүлгийн үеэр сайн туршлагаа танилцуулахын зэрэгцээ ойрын жилүүдэд бүтээмж, инновацын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, стратегийг оролцогчид хамтдаа тодорхойлж, цаашид хэрхэн илүү бүтээмжтэй, үнэ цэнтэй, ухаалаг ажиллах вэ гэдэг асуултад хамтдаа хариулт хайх юм.  
2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд сайн саналын системээр өдөр бүр 21 санал дэвшүүлж, тэдгээрийн 18 нь хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн бүхий л талбарт байнгын дэвшил гарч ирсэн. Тодруулбал, нийт ажилтны 30,2 хувь нь саналын системд оролцож, 7796 сайжруулалтын санал гаргаснаас 85 орчим хувь нь амжилттай хэрэгжсэн байна. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %