Эрдэнэт үйлдвэр болон МҮОНРТ-ийн Архивын албад хамтран ажиллана

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Архив хадгалалт, хамгаалалтын албаны ажилтнууд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т зочилж, тус үйлдвэрийн Төрөлжсөн архивын албаны үйл ажиллагаатай танилцлаа.

Эрдэнэт үйлдвэрийн Төрөлжсөн архивын алба 2023 онд зориулалтын шинэ байртай болсон бөгөөд энд сан хөмрөгийн долоо, сургалт, сэлбэн засалт, үзэсгэлэнгийн гурван танхим бий. Эрдэнэт үйлдвэрийн 1963 оноос өнөөг хүртэлх түүхэн замналын туршид хуримтлагдсан архивын баримт материалыг ангилж, төрөлжүүлэн хадгалж байна. Тухайлбал, тус архивын материалыг сонирхолтой тоон хэлээр өгүүлбэл, цаасан суурьтай материал л гэхэд хөл бөмбөгийн 12 талбай, өндөр нь Отгонтэнгэр хайрхантай тэнцэх хэмжээний 3790 метр баримт материал байдаг байна.

Тэгвэл МҮОНРТ-ийн хувьд цаасан суурьтай материалаас илүү, тусгай төрлийн буюу видео болон аудио бичлэгүүд нь архивыг бүрдүүлдэг аж. Энд хадгалагдаж буй эртний түүхэн баримт бичлэгүүдийг орчин үеийн HD формат руу шилжүүлж, дуу дүрсийг сэргээн засварлах төслийг Турк улстай хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд архивын мэргэжлийн туслалцаа авч, туршлага нэмэхээр зорьж байгаагаа тус байгууллагын ажилтнууд онцлов.

“1978 онд анхны ээлжийн зэсийн баяжмалаа үйлдвэрлэн гаргаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Монгол Улсын уул уурхайн ууган үйлдвэрийн нэг, олон мянган уурхайчид болон техник технологийн дэвшил, шилдэг инновацийг бий болгож буй үндэсний баялаг бүтээгч байгууллага бол Эрдэнэт үйлдвэр, үе үеийн хамт олон. Энэ утгаараа энд асар том, арвин баялаг архив бүрдсэн нь мэдээж. Үүх түүх арвинтай, том үйлдвэрийн архив нь өөрөө маш үнэтэй түүхэн цаг үеийн баримт байдаг. Манай МҮОНРТ саяхан тусдаа бие даасан Архивын албатай болсон. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн архивын үйл ажиллагаатай танилцах, хамтын ажиллагааг эхлүүлэх, цаашдын зорилгоо тодорхойлж, туршлага солилцохоор ирсэн. Өөрөөр хэлбэл, шинэ байгуулагдсан албаны хувьд Эрдэнэт үйлдвэрийн Архивын албаны мэргэжилтнүүдээс туршлага судалж, санаа авах, цаасан болон тусгай төрлийн архивын материалуудын хадгалалт, хамгаалалтын горимтой биечлэн танилцаж байна. Энэ үеэр бид бас Монгол инженерүүдийн ур чадвар дээр түшиглэн хөгжиж байгаа Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Уул уурхайн шинэ дэвшил энд жинхэнэ утгаараа явагдаж байгааг хараад бахархаж байна” гэж МҮОНРТ-ийн Архив хадгалалт, хамгаалалтын албаны дарга Ц.Лхагвадаш ярилаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %