Эрдэнэт үйлдвэр, Булган аймагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нар Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү 2025-2028 онд хэрэгжих Хамтын ажиллагааны гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн бүтээн байгуулалт, боловсрол, нийгмийн салбарт хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. 

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир ярихдаа: “Эрдэнэт үйлдвэр, Орхон, Булган аймгийн ЗДТГ-тай гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг уламжлалтай. Манай аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийдэг. Булган аймагтай 2018 оноос эхлэн хамтын ажиллагааны гэрээг гурван жилээр байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Булган аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажилд нэг тэрбум төгрөг, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг өнгөрөөх, хөнгөн атлетикийн зам, сагсан бөмбөг, волейболын талбай бүхий иж бүрэн биеийн тамирын талбай, ерөнхий боловсролын сургуулиудад байгалийн ухааны хичээлийн кабинет байгуулах, Нэгдсэн эмнэлэгт суурин рентген аппарат худалдан авах, Тэшиг сумын хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын ажлыг санхүүжүүлж байсан. Харин Эрдэнэт үйлдвэр, Булган аймгийн 2021-2024 оны хамтын ажиллагааны хүрээнд “Боловсрол” сан байгуулж, Булган аймагт нэн тэргүүнд хэрэгцээтэй мэргэжлээр их, дээд сургуульд элссэн 20-оос доошгүй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгон, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд хамруулж, Хангал суманд 50 ортой цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад оруулан, байгаль орчныг хамгаалах чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ удаагийн Хамтын ажиллагааны онцлог нь мөнгөн дүн нэмэгдлээ. Уг санхүүжилтээр Булган нутгийн ард иргэдийг нарийн мэргэжлээр сургах зорилготой байна. Өөрөөр хэлбэл боловсролын салбарт илүү хөрөнгө оруулалт хийнэ. Нөгөөтээгүүр, Булган аймагт Хөдөө аж ахуйн цогцолбор үйлдвэрлэлийг барих зорилготой байгаа.Үүнд энэ санхүүжилтийг зарцуулна. Энэ цогцолбор үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүнийг цаашид Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэх санал хүсэлтээ удирдлагуудад нь тавилаа. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр Хялганатын чиглэлд 64 км засмал зам ашиглалтад орсон. Уг замыг Булган аймаг өөрийн өмч дээр бүртгэж, хүлээн авсан. Цаашид энэ замыг арчлан, ашиглалтыг нь хариуцан ажиллана” гэв.


 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %