Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтнуудын даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, цаг үеийн мэдээлэл, үйлдвэрлэлийн явц, хэрэгжиж буй төслүүд болон төлөвлөгөөт ажлуудын талаар хэлэлцлээ.
Зөвлөгөөний эхэнд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс зохион байгуулсан “Хамтын ажиллагаа–2025” зөвлөгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Экспортын бүтээгдэхүүнээ тээвэрлүүлэгч Шилдэг байгууллага”-аар шалгарсан баярт мэдээг дуулгав. Уг шагналын цомыг Тээвэр, ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар Ерөнхий захирал Г.Ёндонд гардуулсан юм.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелжээ
Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн мэдээлснээр сарын эхнээс үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр биелжээ. Тухайлбал, уулын цул гаргалт 56.4 мянган м³, хөрс хуулалт 128.2 мянган м³-ээр тус тус давсан бол хүдэр боловсруулалт одоогийн байдлаар 15.4 мянган тонноор илүү явж байна. Зэсийн баяжмал гаргалт ч мөн төлөвлөгөөг 903 тонноор давжээ. Мөн зэсийн ачилт 13 вагоноор илүү гарсан бөгөөд сарын эхнээс нийт 86 контейнер молибденын баяжмал ачиж тээвэрлэсэн байна.

Геотехникийн хөтөлбөр амжилттай хэрэгжжээ
“Эрдэнэтийн Ил уурхайд геотехникийн цогц хөтөлбөр нэвтрүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж дууссан талаар Ерөнхий уурхайчин Д.Эрдэнэбаатар мэдээлэв. Тус төслийн ажлыг Австралийн “Cartledge Mining and Geotechnics” компани гүйцэтгэж, өнгөрсөн онд нийт 4500 уртааш метр өрөмдлөг хийсэн байна. Өрөмдлөгийн ажилд Ил уурхай болон Геологи, хайгуулын экспедицийн геологич, геотехникийн инженерүүд оролцож, гүйцэтгэгч компанийн мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан юм. Эдгээр цооногийн өгөгдлүүд дээр үндэслэн 700 метр гүн Ил уурхайн ерөнхий хажуугийн өнцгийг оновчлохоос гадна, Эрдэнэтийн-Овоо ордын ашиглалтын ТЭЗҮ боловсруулж буй компанид уурхайн төлөвлөлтийн геотехникийн шаардлагатай мэдээллийг нийлүүлжээ.

“Алхам бүрийн амт” алхалт энэ сарын 25-нд болно
Спорт цогцолбор “Алхан бүрийн амт” ажилтан, албан хаагчдын уламжлалт алхалтыг энэ сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөснөө танилцууллаа. Үүнд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг уриалав. Мөн “Удирдлага-2025” спортын цуврал үйл ажиллагааны волейболын тэмцээнийг дөрөвдүгээр сарын 26-ны амралтын өдөр зохион байгуулах ажээ. 

Зам засварын ажил эхэлнэ
Энэ сарын 17-ноос ирэх даваа гараг хүртэл Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны урд уулзвараас Нунтаглан баяжуулах хэсэг хүртэлх авто замын засварын ажлыг Барилга засварын цех гүйцэтгэхээр болжээ. Иймээс пүрэв гаргийн үдээс өмнө амжиж ачаа бараа зөөх, төв гарц хаагдах учраас II постоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахыг анхааруулав.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %