Хог хаягдлаас хэмнэлт бүтээсэн жишиг

Үйлдвэрлэлд санаачилга маш чухал. Тэр утгаараа баялаг бүтээгчид хэрэгтэй санаа, хийцтэй бүтээлч  санаачилгыг үргэлж эрэлхийлдэг.  Эрлийн үзүүрт олз гэдэгчлэн урт удаан хугацаанд судалж шинжилж, туршиж шалгасан оролдлого, ажил хэрэгч санал үр өгөөжөө өгч, үйлдвэрлэлийн шилдэг технологи болон нутагших нь олонтаа. Ийм төслүүдийн нэг нь Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийнхний хэрэгжүүлж буй дээрх  “Аюултай хог хаягдлын зардлыг бууруулж, хэмнэлт гаргах нь” төсөл болжээ. Эхлүүлж туршсан түүх нь “даруухан” ч үр ашиг, цар хүрээ нь том эл төслийг энэ удаа танилцуулж байна.   

Зорилго нь тод шинэ санаа
Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл явцаас гарах хог хаягдал, тэр тусмаа аюултай ангилалд багтдаг химийн бодисын хуванцар сав, шуудайг хаяхдаа зардал хэмнэж болно гэдэг нь тус хэсгийн урвалж уусгагч У.Бат-Эрдэнийн туршлага, ажилдаа гаршсан чадвараас төрсөн санаа. Хог хаяхдаа зардал хэмнэж, ухаалаг ажиллах боломжийг бүрдүүлэх энэхүү шилдэг санал санаачилгыг хэсгийн хамт олон нь дэмжин дэлгэрүүлж, Урвалжийн хэсгийн байрандаа бүтээмж чанарын “Уусгагч”, “Засварчин” дугуйлангаа түшиглэн хэрэгжүүлж эхэлсэн юм. Санаа төрөхдөө зорилго нь хамт тодорхойлогдсон уг төслийг бодит болгох төслөө 23 сая төгрөгийн зардал гаргаж, 192 сая төгрөгийн үр ашиг олохоор тооцоолов.  Ингэхдээ урвалжийн сав, баглаа боодлын овор хэмжээг багасгах техник зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж, тээвэрлэлтийн зардал бууруулах, үйлдвэрлэлд дахин ашиглаж хэмнэлт гаргах, химийн хортой хог хаягдлын устгалд оруулах процессыг сайжруулж хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлэх зэрэг зорилготойгоор төслөө боловсруулан, биелүүлжээ.

Өмнө нь...
Баяжуулах үйлдвэрлэлийн процесст ашигладаг химийн урвалжаас хаягдаж байгаа 1 тонны сав болон хаягдал Na2S-ийн уутыг Улаанбаатар хотод байрлах хаягдал устгах үйлдвэрт хүлээлгэн өгч устгалд оруулдаг. Тээврийн болон  устгах бүхий л зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцаж байна. Хаягдал хуванцар сав, уутыг Улаанбаатар хот руу тээвэрлэн хүргэх хүртэлх явцыг тодорхойлж хэлбэл өмнө нь уусгалтаас гарсан саваа халуун усаар угааж, хоосон сав хадгалах талбайд хураадаг байв. Овор хэмжээ ихтэй хаягдал сав үйлдвэрийн бүсэд багагүй зай эзэлж, энд хураахад олон цагийн хөдөлмөр ч зарцуулагдана. Ингэсний эцэст машинд ачина. Мөн хаягдал уутыг гараар багцалж боодог учир сийрэг,  нягтаршил бага зэргээс шалтгаалан 20 тонны даацтай ачааны автомашинд ердөө л хоёр тонн уут ачигдаад дүүрдэг байж...  
Энэ бүхнээс үүдэн,  даралтын пресслэгчээр шахаж багцалснаар уутны овор хэмжээг 50 хувь бууруулах, нэг тонны багтаамжтай кубик савны хамгаалалтын бүрхүүл төмөр болон суурийн металл тавиурыг салган авч хуванцар хэсгийг  тасдаж, овор хэмжээг 50-70 хувь багасгах.
Хамгаалалтын бүрхүүл сараалжин төмрийг ашиглаж хаягдлын аж ахуйн хаягдлын сан тойрсон хамгаалалтын хашааг шинэчлэх.  Ингэснээр хашаа шинэчлэх материалын зардлыг хэмнэх, хаягдлын сан руу мал, амьтан орохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг дээшлүүлэх.  
Монгол Улсын хилээр экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ модон материалаар хийсэн тавиур ашиглах нь хориотой байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хувьд  молибденын баяжмал тээвэрлэхэд хуванцар тавиур ашигладаг бөгөөд  нэг тонны савны суурийн металл тавиурыг молибден тээвэрлэхэд ашигласнаар хуванцар тавиур худалдан авах зардал хэмнэх, тавиурын нийлүүлэлтээс шалтгаалсан хүндрэлээс сэргийлэх.
Аюултай хог хаягдлыг устгалд оруулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах, ачих үйл ажиллагааны зохион байгуулалт зэргээс шалтгаалан сав, баглаа боодлыг тодорхой хугацаанд тогтмол ачих боломжгүй байдаг учир хэсгийн агуулах, талбайд их хэмжээгээр хуримтлагддаг. Овор хэмжээг багасгаснаар агуулах, талбайн ашиглалт сайжрах. Ийм олон талын хэрэгцээ шаардлагууд эл төслийг хэрэгжүүлэх шалтгаан, ач холбогдол, боломж бололцоог тодорхойлж байв.

Дараа нь...
Урвалжийн хэсгийнхний төсөл найман сарын турш тасралтгүй хэрэгжиж, зорилгоо биелүүлж чаджээ. Одоо хаягдал хуванцар  савны овор хэмжээг багасгаж, жижиглэснээр Улаанбаатар хот руу тээвэрлэх зардлыг дөрөв дахин багасгав. Өөрөөр хэлбэл, 4-5 удаагийн ачилтыг нэг болгожээ. Энэ хэрээр зардал, хүн цагийн өндөр хэмнэлт гарч байна. Хаягдал уут, шуудайг гараараа боож, нэг машинд 2.3 тонныг л ачдаг байсан бол пресслэгчээр шахаж, суурь ашиглан нэг машинд 7.8 тонн уут багтаах болжээ. Жилд 800 ширхгийг худалдан авч Шүүн хатаах хэсэгт ашигладаг байсан хуванцар суурийг нэг тонны хаягдал савны төмөр сууриар орлуулдаг болов. Ингэснээр нэг бүр нь 180 мянган төгрөгийн үнэтэй хуванцар суурь худалдаж авах зардлыг шууд хэмнэх боломж бүрдлээ. 

Шийдлүүд
П.Мөнхбаатар даргатай Урвалжийн хэсгийнхэн “Аюултай хог хаягдлын зардлыг бууруулж, хэмнэлт гаргах” төслийн бүх шийдлийг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэжээ. Хуванцар савны хэмжээг зүсэж багасгах төхөөрөмжийг цехийн Цахилгаан механикийн алба, Засварын хэсэгтэй хамтран хийв. 
Энэхүү 1 м3 хуванцар савыг жижиг хэсэг болгон хуваах суурь хөрөөг ашиглахад хялбар, эвдрэл багатай гээд олон давуу талыг шингээсэн ажлын багаж хэрэгсэл болсон. Эл төхөөрөмж нь хуванцар савны овор хэмжээг 3-5 дахин багасгадаг гэсэн үг. 
Сайн санал, санаачилга үйлдвэрлэлд, бүтээмжид ямар сайн нөлөөлдгийг, үр дүнтэй хэрэгжүүлж чадвал өгөөж тус нь ямар арвин байдгийг Урвалжийн хэсгийнхний хог хаягдлаас хэмнэсэн дээрх жишиг тодоос тод нотолж байна. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
5
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %