Архивын баримтуудыг галаас авран хамгаалах сургуулилт боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төрийн статустай Төрөлжсөн архивын шинэ байранд өнөөдөр, байнгын болон 70 жил хадгалагдах үнэ цэнтэй баримтуудыг авран хамгаалах галын тактик сургуулилт анх удаа боллоо. 
Ерөнхий захирлын тушаалаар батлагдсан хуваарийн дагуу Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангитай хамтран зохион байгуулсан уг сургуулилтад Төрөлжсөн архив, Аж ахуй, үйлчилгээний цехийн 30 орчим ажилтан хамрагдсан юм. Тэд Ханган нийлүүлэх бүлэг, Анхны тусламж үзүүлэх бүлэг, Нүүлгэн шилжүүлэх бүлэг зэрэг зургаан багт хуваагдан, Гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас өгсөн зааварчилгааны дагуу тус тусын чиг үүргийг хэрэгжүүлэн, аврах, хамгаалах ажиллагаа явуулав. Тухайлбал, архивын баримтуудыг нүүлгэн шилжүүлэх, объектод гал унтраах, гал түймэрт нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгөх, дээвэр дээр гацсан хүнийг аварч буулгах дарааллын дагуу амжилттай ажиллалаа.  
Төрөлжсөн архивын зориулалтын байранд галын төхөөрөмж, гал унтраах хэрэгслүүд, аврах гарцууд стандартын дагуу хийгдсэн байдаг бөгөөд эдгээр гарцыг бүрэн чөлөөлж, галын болон түргэн тусламжийн машин нэвтрэх замыг мөн чөлөөлж бэлтгэснийг Архивын албан хэрэг хөтлөлтийн хяналтын Улсын байцаагч М.Энхцэцэг мэдээллээ. Ийнхүү, Эрдэнэт үйлдвэрийн Төрөлжсөн архивын сан хөмрөгийг галаас авран хамгаалах анхны тактик сургуулилт амжилттай боллоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %