Эрдэс баялгийн салбарын ахмадууд Эрдэнэт үйлдвэрт зочлов

Монголын эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн холбооны удирдах ажилтнууд, гишүүд мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрт өнөөдөр зочилж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар, механикийн заводын үйл ажиллагаа, өргөтгөл шинэчлэлийн ажлын үр дүнтэй танилцлаа.

Аяллын төгсгөлд ЭХУУҮГ-ийн яамны дэд сайд асан, ЭБСАНХ-ны Тэргүүн, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Д.Амгалан хэлсэн үгэндээ, "ХХ зууны Манлай бүтээн байгуулалт, Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэр бүх цаг үеийн туршид шинэ техник, шилдэг технологи нэвтрүүлэн ажиллаж буй уул уурхайн үйлдвэрүүдийнхээ түүчээ болж ирсэн. Энэ нэр хүндээ өнөөдрийг хүртэл хадгалж, амжилттай үргэлжлүүлж яваад туйлын баяртай байна. Анх байгуулагдаж байсан үеэсээ хүчин чадал нь гурав дахин өссөн байна. Засвар, механикийн завод шинэчлэлийг бүрэн утгаар нь хийж, өнөөдөр асар өндөр үнээр худалдан авдаг экскаватор, тээрмийн хуяг зэргийн эд ангийг үйлдвэрлэж, валютын нөөцийг дотооддоо бүрдүүлж чадсан, ойрын ирээдүйд машин үйлдвэрлэх нөхцөл бололцоог хангасныг үзээд сэтгэл дүүрлээ. Энэ эрчээ алдалгүй, цаашид ч дэлхийн шилдэг техник, технологийн түүчээлэгч нь байж, үргэлж хошуучилна гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн онцлов.

Монголын эрдэс баялгийн салбарыг цагтаа удирдаж, хөгжлийн бодлогыг тодорхойлж явсан ахмад уурхайчид “Бидний гаргасан зам мөрөөр залуу үе маань амжилттай замнан хөдөлмөрлөж, өнөөдрийн түвшинд хөгжсөн байгаад сэтгэл хангалуун байгаа” гэдгээ илэрхийлсэн юм.

“Оюу” танхимд болсон уурхайчдын уулзалтын үеэр Ил уурхайн ахмад ажилтан Д.Уламмандах, Засвар, механикийн заводын дарга асан Б.Баасансүрэн, ахмад ажилтан Ч.Нямдорж, Я.Батсуурь, Г.Баттулга, Г.Баатархуяг, Г.Баясгалан, Б.Туяа, М.Дамба, Д.Цогтхангай, Б.Нямдорж, Баяжуулах үйлдвэрийн ахмад ажилтан Р.Дэлгэр, Д.Цагаач, Л.Баяраа, Ш.Болд, Ш.Нармандах, Л.Алтангэрэл, Л.Баасанчулуун, Ц.Бадамжав, Ерөнхий захиргааны ахмад С.Ганжаргал, Ш.Гэзэгт, Ц.Батсуурь, П.Даваабаяр, Л.Мөнхтогтох, Г.Дэмбэрэлдаш, Л.Отгонбаяр, Х.Буянтогтох, Дулааны цахилгаан станцын ахмад Б.Эрдэнэбаяр, О.Алтанхуяг, Ч.Алтангэрэл, М.Болормаа, Геологи хайгуулын экспедицийн ахмад ажилтан Д.Цогтсайхан, Т.Батбаяр нар Монголын эрдэс баялгийн салбарын зөвлөх инженер болж, энгэрийн тэмдэг хүртлээ.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын Ерөнхий уурхайчин Д.Эрдэнэбаатар, Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер Г.Цогтгэрэл, Төлөвлөлт шинжилгээний товчооны дарга Х.Баярсайхан, Үйлдвэр техникийн товчооны дарга Т.Гэрэлт-Од, Тэргүүлэх инженер М.Гантулга, баяжуулагч инженер Б.Октябрь, Засварын хэсгийн механикч М.Болд, Геологи, маркшейдерийн хэлтсийн Маркшейдер, геотехникийн албаны дарга Т.Самданшийрэв, Ил уурхайн ХАБЭА-н инженер Ц.Баярсайхан, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн судлаач инженер Ц.Амаржаргал, М.Агиймаа, Г.Халиун, Хөгжлийн хэлтсийн баяжуулалтын инженер П.Наранчулуун нарын 18 ажилтан мэргэшсэн инженер болов.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %