Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын 2025 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үйл ажиллагааны нээлт “Эрдэнэт медикал” эмнэлэгт өнөөдөр боллоо. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Эрдэнэт үйлдвэр жил бүр нийт ажилтан ажиллагсад, ахмадуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулдаг. Энэ жилийн ээлжит үзлэг өнөөдөр эхэлж, зургаан цехийн үйлчлүүлэгчдээ хүлээж авлаа. 
Өнгөрсөн 2024 онд урьдчилан сэргийлэх үзлэгт 8729 ажилтан, ахмад, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд хамрагдсан. Эрүүл мэндийн үзлэгт өдөрт 52 хүн хамрагдах бөгөөд 12 –р сарын 15 хүртэл үргэлжлэх аж. 
“Энэ онд Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд хоёр багц нэмэгдсэн. Өнөөдөр 13 төрлийн багцын 15 задаргаатай эрүүл мэндийн үзлэгийн үйл ажиллагаа эхэлж байна. Өөрөөр хэлбэл үений болон харшлын багц нэмэгдсэн байгаа. Хүнд ажил хийдэгтэй холбоотой үйлдвэрийн ажилчдын дунд үений болон нурууны өвчлөл их байдаг. Тиймээс энэ төрлийн оношилгоо хийгдэнэ. Өнгөрсөн оны үзлэгийн үр дүнгээс харахад хоол боловсруулах тогтолцооны өвчлөл, бодисын солилцооны эмгэг, зүрх судасны өвчлөл зонхилж байна. Хавдарт бус ийм өвчлөл давамгайлж байгаа учраас энэ тал дээр анхаарал тавьж ажиллах шаардлагатай байна” гэж “Эрдэнэт медикал” эмнэлгийн Тусламж үйлчилгээ хариуцсан орлогч захирал Б.Мөнхжаргал ярилаа. 
Мөн Барилга засварын цехийн өндөр настан Ч.Мөнхбат: “Миний тухайд эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр ордог. “Эрдэнэт” сувилллын цогцолборын эмч, эмнэлгийн ажиллагсдадаа баярлалаа гэж хэлье. Мэргэжлээс шалтгаалах өвчтэй бид бүхэнд байнга анхаарал тавьж ажилладаг. Би Эрдэнэт үйлдвэрт тасралтгүй 20 гаруй жил ажилласан хүн. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, жил бүр эмчилгээ сувилгаа хийлгэдэг болохоор өвчин илааршиж байна” гэв. 


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %