“Эрдэнэт машин” цогцолбор вагон, автобус, ачааны машин үйлдвэрлэж, 328 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах боломжтой

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгж “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн ТЭЗҮ-ийг “Ди Ди Эй Жи” ХХК боловсруулсныг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөл дэмжсэн. Энэхүү төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Зам, тээврийн яам, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумыг Эрдэнэт хотод өнөөдөр зохион байгуулж байна. Монголын хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах энэхүү форумд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбарт сургалт, үйл ажиллагаа, явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар оролцож байна.

Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбарт төрийн болон хувийн хэвшлийн, гадаадын хөрөнгө оруулалттай 230 орчим компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг нээх, нэгэнд нь байгаа давуу талыг, нөгөөд нь дутагдаад байгаа эрэлт хэрэгцээг хамтарч шийдэх, холбох гүүр бий болгох үүднээс энэхүү форумыг зохион байгуулж байгаагаа Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлсэн үгэндээ онцолсон. 

Энэ үеэр “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг төслийн баг танилцууллаа. Ингэхдээ нарийвчилсан тооцоо, тоо гэхээсээ илүү энэ төслийн ач холбогдол, үндсэн концепц, загвар, нөөц бололцоо, хөрөнгө оруулалтын үнэ цэн, өгөөж талаас нь голчлон мэдээлсэн юм. Монголын уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч Эрдэнэт үйлдвэр энэ төслийн хэрэгжүүлэгчээр ажиллах нь үнэ цэнийг улам нэмэгдүүлж байгааг илтгэгч танилцуулгынхаа эхэнд тодотгосон.

Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох вагоны хүрэлцээ хомс, Гадаадаас түрээсэлж ашигладаг. Мөн томоохон суурин газруудад авто замын түгжрэл нь тулгамдсан асуудал учраас нийтийн тээвэр хэрэгтэй. Түүнээс гадна Монголчууд өргөн уудам нутагтаа тархан суурьшихдаа мал аж ахуй, газар тариалан голчлон эрхэлдэг. Тиймээс хүн амын амьжиргаанд бага оврын буюу 1-ээс 10 тонны даацтай автомашин түгээмэл хэрэглэгддэг. Иймээс “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн хүрээнд вагон, бага оврын ачааны машин, автобус үйлдвэрлэх үндсэн гурван үйлдвэр байгуулахаар зорьж байгааг танилцууллаа.

Төмөр замаар ачаа бараа тээвэрлэх нь авто замаар тээвэрлэснээс илүү ногоон эдийн засагт хувь нэмрээ оруулна гэж төслийн багийнхан үзэж байна. Мөн автобусыг нийтийн тээвэрт өргөн ашигласнаар түгжрэл, агаарын бохирдол буурах ач холбогдолтойг онцолсон. Монгол Улс өнгөрсөн онд импортоор 11.6 их наяд ам.долларын худалдан авалт хийжээ. Энэ нь өмнөх оноос 26 хувиар өссөн байна. Гэтэл нийт импортын 22 хувийг машин, механик тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг эд анги эзэлдэг. Машин үйлдвэрлэл нэн чухал хэрэгцээтэйг эндээс харж болохоор…

Монгол Улс нийт 12000 орчим вагонтой. Үүний ихэнх нь ачааны вагон байдаг байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2030 он хүртэл тооцоолсон төсөөллөөр Монгол 4600 км төмөр замтай болно. Төмөр зам уртсахын хэрээр вагоны тоо нэмэгддэг зүй тогтол бий. Энэ хамаарлаар авч үзвэл жил бүр 1242 шинэ вагоны эрэлт үүснэ. Тэгэхээр багадаа 1000 вагоны зах зээл байна гэсэн үг.

Ачааны машины тухайд, Монгол Улс 1.3 сая автомашинтай. Үүний 218 мянга нь ачааны машин. Түүний 95 хувь нь 1-ээс 10 тонны даацтай, бага оврын ачааны машиныг иргэд түлхүү хэрэглэж байгааг судалгаагаар харууллаа. Иймээс “Эрдэнэт машин” цогцолборыг жилд 500 ачааны хагас вагон, мөн тооны автобус, 1-ээс 10 тонн даацтай 10 000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулахаар төлөвлөжээ.

“Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулснаар 2500 орчим ажлын байр шинээр бий болж, 10 жилийн хугацаанд 2.5 тэрбум ам.долларын орлого олж, 328.5 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах юм байна. Мөн 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа таван жилийн хугацаанд нөхөх тооцооллыг форумд танилцуулсан юм.

Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүнд үйлдвэр хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрт тусгагдсан машин үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажил ийнхүү эхэллээ. Форумд оролцогчид хэрхэн хамтарч ажиллах, бүтээн цогцлоох, дэмжих талаар харилцан санал солилцож, хөгжил өөд тэмүүлсэн уулзалт болов.

“Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр-2025” форумд оролцогч байгууллагууд болох машин үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт явуулдаг, ТЭЗҮ боловсруулдаг, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд машин тоноглолын эд анги, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээрээ “Хангарди” паласт үзэсгэлэн дэлгэн танилцуулсан. Мөн А.Амарын талбайд Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн завод болон машин үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Ус хангамжийн цех болон Ган бөөрөнцгийн цех том оврын, хүнд даацын машин, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдээ байрлуулан, олон нийтэд нээлттэй сонирхууллаа.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %