Хэдэн тэрбумын хэмнэлт буюу худалдан авалтын цахим шилжилт

Одоогоос хоёр жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн Мэдээллийн технологийн хэлтсийн инженерүүд ашиглаж буй программ хангамжуудаа нэгтгэж, бие даасан олон жижиг системийн уялдаа холбоог сайжруулан, бизнес процессыг оновчлох нэгдсэн систем бий болгохоор судалгаа хийсэн нь Худалдан авах ажиллагааг шинэ шатанд гаргахын эхлэл байлаа. Мэргэжлийн багийнхан өөрсдийн хөгжүүлсэн 105 программ хангамжийг нэгтгэж “ERP” систем болгон хөгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрч, үүнийг нэвтрүүлэхдээ нээлттэй эх сурвалжийн программ хангамж ашиглах нь зардал хэмнэхээс гадна өөрсдөө давхар суралцах давуу талтай гэж шийджээ. Тэгээд ч өөрсдөө “ERP” систем хөгжүүлэх нь гаднаас худалдаж авахаас 4.3-6.3 тэрбум төгрөг хэмнэх боломжтой нь судалгаагаар батлагдав. Таван жилд 43-63 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн үг. Ингээд программ хөгжүүлэгч инженер, техникийн ажилтнууд шат дараатай сургалтад хамрагдаж, зарим тохиолдолд туршлагатай мэргэжилтнүүдийг хөлсөлж, мэдлэгээ зузаатган 2023 оны төгсгөлд Ерөнхий захирлын зөвлөлд зорилгоо танилцуулснаар 20 хүний бүрэлдэхүүнтэй төслийн баг бүрдсэн юм. 
Эрдэнэт үйлдвэрт хэдийгээр худалдан авалт зохион байгуулахтай холбоотой захиалгын нэгдсэн систем, тендерийн үйл ажиллагааны, санхүүгийн гэхчлэн тус тусдаа үүрэгтэй программууд байгаа боловч хоорондоо уялдаагүйгээс хугацаа алдах, буруу тайлан гарах, мэдээлэл зөрөх асуудал үүсдэг байжээ. Иймээс мэдээллийн технологийн инженерүүд өгөгдлийн нэгдмэл байдлыг хадгалах, хооронд нь өгөгдөл дамжуулах, уялдааг нь сайжруулах “ERP” системийн нэг модуль хөгжүүлэхээр зорьсон нь өнөөдөр биеллээ олж, үр дүнд хүрчээ.


 

Мэдээллийн технологийн хэлтсийн Албаны дарга Б.МӨНХБААТАР: 
“Хөгжүүлэлт хийхдээ Бельгийн нээлттэй эрх бүхий “Odoo” системийг сонгосон учир нь уян хатан, дотоод нөөцөөрөө өөрчлөлт хийх давуу талтай байсан. Төслийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ “Odoo” системийг хөгжүүлдэг Бельги Улс руу явж, хөгжүүлэлтийн явцад тулгарч буй техникийн болон зохион байгуулалтын, баримтжуулалтын, судалгаа шинжилгээний асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөмж дэмжлэг авч, коддоо анализ хийлгэсэн. Энэ нь сорилтын үеэ давах, хоёр ч модулийн ард амжилттай гарах хүчийг өгсөн гэж боддог. Багийнхан маань мэргэшиж байна, хөгжүүлэлт хийх урам зоригтой, ирээдүйтэй харагдаж байгаа” гэж ярьсан юм. 
Эрдэнэт үйлдвэрийн 2025 оны бараа, материалын захиалга худалдан авалтын шинэ модулиар хийгдсэн. Энд 16334 нэр төрлийн барааны техникийн бүрэн тодорхойлолт бүхий катологийг тэд үүсгэсэн байдаг. Мөн тоон гарын үсгийн баталгаажуулалт, “Е-Mongolia” гэх мэт төрийн худалдан авах систем, хиймэл оюун ухаанд суурилсан “Tender Eval” системтэй интеграци хийгдэхээр зохион байгуулсан зэрэг маш олон функтийг нэмж өгчээ. Цаашид үйлдвэрийн газрын санхүүгийн болон агуулахын, хүний нөөцийн модуль хэрэгжихэд бүгд уялдаатай байхаар зохион байгуулснаараа онцлог. Ингэснээр үйл ажиллагааны хэмнэлтээс эхлээд маш олон өөрчлөлт, сайжруулалт, давуу тал бий болсныг энд дурдаж болно. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр 300 компьютер захиална гэж бодъё. Өмнө нь тэр болгонд техникийн тодорхойлолт бичээд илгээдэг байв. Харин одоо бүтцийн нэгжүүд катологиос сонголтоо хийж, авах тоогоо бичээд сагсанд хийхэд техникийн тодорхойлолттойгоо орчих жишээтэй. Энэ нь захиалга хийх үйл явцын хугацааг хэдэн арав дахин хэмнэж байгаа юм. Тендерийн үнэлгээтэй холбоотой бас нэгэн жишээг иш татъя. Эрдэнэт үйлдвэр жилд ойролцоогоор 1500 орчим тендер зохион байгуулдаг. Нэг тендер дээр 10 гаруй хүн 100 гаруй гарын үсэг зурдаг тооцоо бий. Тэдгээр гарын үсгийг цуглуулахаар яваа ажилтны зарцуулах цаг, зам, машин, түлш, хүлээлт гээд тооцоод үзвэл маш их хэмнэлт гарна. Тэр хэрээр хөдөлмөрийн бүтээмж дээшилж байна. Дээр нь хүнээс үүдэлтэй алдаа гарах эрсдэлийг бууруулсан. Наад захын үр өгөөжийг дурдахад ийм. Цаашилбал, “ERP” системийн худалдан авалтын модуль нь үйл ажиллагааг оновчтой, ил тод болгож, жилд таван тэрбум гаруй төгрөгийн хэмнэлт бий болгохоос гадна процессын стандартчилал, автоматжуулалтаар дамжуулан үр ашгийг эрс нэмэгдүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тийм ч учраас 2024 оны цахимжилтын шилдэг төслөөр шалгаруулсан биз. 
Төслийн багийнхан худалдан авалтыг цахимжуулахын тулд 31 дэд модуль хөгжүүлсэн гээд бодоход хэрхэн тархиа ширгээж, бас цэнэглэж, хэчнээн шөнө компьютерын ард нойргүй хоносныг тэднээс өөр хэн ч мэдэхгүй. Тооцвол хүн бүрд харилцан адилгүй, гэхдээ олон оронтой тоо гарах нь лавтай. 
Эрдэнэт үйлдвэрийн “толгой” компьютерууд өнгөрсөн жил худалдан авалтаас гадна хүний нөөцийн модулийн хөгжүүлэлтийг эхлүүлжээ. Одоо нэвтрүүлэлтийн шатанд явна гэж Стратеги, судалгааны тэргүүлэх мэргэжилтэн Б.Мөнхцэцэг ярьсан юм. Тэрээр, “Энэ онд бид санхүү, агуулах, цаг бүртгэл, цалин хөлсний модулийг хөгжүүлж, нэвтрүүлэхээр шинжилгээ хийгээд ажиллаж байна. “Odoo” систем дээр мэргэшсэн, сайн баг Монголд ийнхүү бүрэлдэж байгаад баяртай байна” гэж даруухан өгүүлнэ билээ. 
Цахим шилжилтийн довтолгооны “тэргүүн фронт”-д олон улсад өрсөлдөхүйц мэдлэг, ур чадвартай залуустай хөл нийлүүлэн алхаж буй инженер, техникийн ажилтнуудаараа бахархахгүй байхын аргагүй. Нийтээрээ хөгжиж, хамтаараа хожих шинэ боломжийг тэд нээсээр... 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
3
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %