“Дэлхийн Ур Чадвар Монгол” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэв

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дэлхийн Ур Чадвар Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Бүтээмжийн асуудал хариуцсан менежер Г.Цогнэмэх, Засвар, механикийн заводын дарга Т.Ариунсан, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд, “Дэлхийн Ур Чадвар Монгол” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Энхжаргал, тус байгууллагын Монгол Улсын техникийн төлөөлөгч Э.Энхболд, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Чадраабал нар оролцлоо. 
“Дэлхийн ур чадвар Монгол” НҮТББ нь залуучуудын мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцох, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор "Монгол ур чадвар" тэмцээнийг тогтмол зохион байгуулж иржээ. Түүнчлэн, 2026 онд БНХАУ-ын Шанхай хотод болох Дэлхийн ур чадварын тэмцээнийг угтаж, "Монгол ур чадвар-2025" тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ, “Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 2014 онд гишүүнээр элссэн бол 2015 оноос хойш Дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, цахилгаан зэрэг 9 хүртэлх нарийн мэргэжлээр тогтмол оролцож, гагнуурын болон токарийн төрөлд "Medallion of Excellence" буюу "Дэлхийн стандартыг хангасан шилдэг гүйцэтгэл", мөн “Шилдэг оролцогч” шагнал хүртэж байсан. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсоноор олон улсын туршлага, ноу-хау, технологи, үйлдвэрлэлийн инновац, мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн чиг хандлагатай танилцаж, үе тэнгийн залуустай өрсөлдөн, туршлага судлах, монгол залуусын ур чадварыг дэлхийд таниулах зэрэг олон давуу талтай. Эдгээр олон улсын тэмцээнд манай баг оролцохдоо өмнөх удаагийнхаа амжилтыг тухай бүр ахиулсан нь Монгол залуучуудын мэргэжлийн ур чадвар өндөр байсныг харуулдаг. Дэлхийн хэмжээний дээрх үйл ажиллагаануудад оролцсон Монгол Улсын багт манай Засвар, механикийн заводын инженерүүд дэмжиж туслан, идэвхтэй хамтран ажилласныг тэмдэглэхэд таатай байна. Та бүхний үйл хэргийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүх талаар дэмжиж оролцдог. Санамж бичгийн хүрээнд манай хоёр байгууллага мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдааны журмын хэрэгжилтийг хангах, үндэсний болон бүсийн хэмжээний ур чадварын уралдааныг зохион байгуулах, Төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд тус тусын эрх мэдлийн хүрээнд манлайлан, хамтран ажиллахаар төлөвлөж байна. Бидний хамтын ажиллагаа нь манай үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудын мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадварыг өсгөх, өндөр ур чадвартай, чадварлаг залуу инженер техникийн ажилтнуудаар эгнээгээ өсгөх зэрэг олон сайн үр дүн өгнө гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцлов. 
Харин “Дэлхийн Ур Чадвар Монгол” НҮТББ-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхжаргал хэлэхдээ, “Дэлхийн олон улсын ур чадварын байгууллага нийт 89 гишүүнтэй. Бид Монголын үндэсний ур чадварын шилдэг туршлага, хөгжлийг дэлхийн жишигт хүргэж хамтран ажиллах зорилготой юм. Энэ байгууллага 2015 оноос Монгол Улсын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор судалгаа, сургалт, үнэлгээний ажил хийж байна. Монгол залуусын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх үйлс нь үндэсний эдийн засагт оруулж буй чухал хүчин зүйлийн нэг. Нөгөө талаар олон улсын ур чадвараас суралцаж, өөрсдийн ажлын арвин туршлага, ур чадвараа таниулах ёстой. Дэлхийн ур чадварын тэмцээн ойрын гурван жил Азийн бүсэд болно. 2025 онд Тайванд Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. 2026 онд Шанхайд Дэлхийн аваргын тэмцээн болно. Дараа нь Токиод болох тов гарсан. Тиймээс та бүхнийг эдгээр тэмцээн, уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна. Тэмцээнд түрүүлж, медаль авахаас илүүтэйгээр мэргэжил бүрээр ур чадвараа жилээс жилд өсгөж, 700 гэдэг босго оноог давж авах үндсэн зорилготой. Иймээс бид үйл ажиллагаагаа нийгэм рүү чиглүүлж ажиллана. Тэгэхээр ур чадварын үр дүнг хүртэгч нь аж ахуйн нэгж, хувь хүн хоёр. Дэлхийн жишигт ч ийм байгаа. Эцэст нь Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах анхныхаа гэрээг байгуулсандаа маш их бэлгэшээж байна” гэв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %