“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хамт олон уламжлал ёсоор технологийн дагуу хиймэл цас оруулж, цанын баазаа ажиллуулан, амрагч зорчигчдодоо цана чаргаар гулгах үйлчилгээ үзүүлж байна. Мөн өмнөх жилүүдээс өөр нэг онцлог үйлчилгээ нэвтрүүлсэн нь шинээр авсан уулын цана болон уран гулгалт, мөсөн талбайн зориулалтын тэшүүрээр амрагч үйлчлүүлэгчдэдээ үйлчлэх, зуны зуслангийн үеэр хүүхэд багачуудад зориулан ажиллуулдаг гаднах “диско талбай”-гаа улиралд тохижуулан тоноглож, мөсөн гулгуурын талбай болгон ашиглаж байна.
“Сэлэнгэ” амралтад болсон “Мөсөн гулгуурын талбай”-н нээлтэд нийт 80 гаруй амрагч, тэшүүрийн спорт сонирхогчид оролцов. Энэ үеэр тэшүүрийн спортоор хичээллэгсэд, сонирхогчид, амрагчдын дунд уран гулгалтын үзүүлбэр тэмцээн зохион байгуулж, шилдгүүдийг байгууллагын шагналаар шагнаж урамшууллаа.
“Манай бааз өвлийн улиралд амрагчдад цана чаргаар гулгах үйлчилгээ үзүүлдэг. Энэ жилээс мөсөн талбай дээр тэшүүрээр гулгаж, амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломж олгож байна” хэмээн “Сэлэнгэ” амралтын баазын дарга Ж.Гэрэл-Эрдэнэ ярилаа.
Сэлэнгэ амралтад “Мөсөн гулгуурын талбай” ажиллаж эхэллээ


Б.Ялалт
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0