Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна

Монгол Улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх стратегийн хүрээнд машин үйлдвэрлэлийн кластер байгуулах төслийг Эрдэнэт үйлдвэр хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Эрдэнэт хотод “Эрдэнэт машин цогцолбор-2025” форум зохион байгуулагдах юм. Уг форумын зорилго, алс хэтийн ач холбогдол, онцлог үйл ажиллагааны талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Механикийн хэлтсийн дарга, Ерөнхий механикч Б.Чинзоригоос тодрууллаа. 


-“Эрдэнэт машин цогцолбор-2025” форумын талаар мэдээлэл өгнө үү? 
-Эрдэнэт үйлдвэрийн хэрэгжүүлж буй том хөтөлбөртэй холбоотой “Эрдэнэт машин цогцолбор-2025” форум хоёрдугаар сарын 14-нд болох тов гарсан. Ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын Зам, тээврийн яам, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ажиллана. Машин үйлдвэрлэлийн хөтөлбөр маань анхнаасаа Монгол Улсад машин үйлдвэрлэлийн кластер хөгжүүлэх бодлого зорилготой Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж явсан. Одоогоор форумд оролцох хүсэлтээ гадаадын найман хөрөнгө оруулагч ирүүлээд байна.
Бидний хамгийн гол зорилго бол эндээс хамтарсан үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагчийг олох. Мөн машин үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт явуулдаг, ТЭЗҮ боловсруулдаг, үйлдвэрлэл эрхэлдэг нийт 33 аж ахуйн нэгж форумд оролцоно. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн завод болон машин үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг бусад бүтцийн нэгжүүд болох Ус хангамжийн цех, Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Ган бөөрөнцгийн цех гээд үндсэндээ таван цех оролцох юм.  
-Бэлтгэл хэр хангагдаж байна, форум ямар зохион байгуулалтаар явагдах вэ? 
-Зам, тээврийн яамнаас албан бичиг ирээд, Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Хөтөлбөр батлагдсан. Эрдэнэт үйлдвэрээс хамааралтай бүх асуудлаа шийдэж байна. Форумын үйл явц ерөнхийдөө хоёр хэлбэрээр явагдана. Нэг нь хурал, хэлэлцүүлэг, тайлагнал. Тодорхой асуудлуудыг хэлэлцээд явна. Хоёр дахь хэсэг нь “Хангарди” паласын дотор болон гадна талбайд үзэсгэлэн гарна. Заал танхимд багтахааргүй, том овор хэмжээтэй, машин тоноглолын эд анги, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг А.Амарын талбайд байршуулж, үзэсгэлэн гаргах юм. Төр засгийн бодлого, хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлыг Эрдэнэтчүүдэд таниулах, машин үйлдвэрлэл Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хэр хэмжээний хувь нэмэр оруулах, ямар үр ашиг, өгөөж авчрахыг мэдүүлэх зорилготой форум болно. 
-Машин үйлдвэрлэлийн үндсэн суурь бааз болох манай Засвар, механикийн заводод хэрэгжиж буй төслүүд үүнтэй хэрхэн уялдах вэ?   
-Анх “Засвар, механикийн завод-1”, “Засвар, механикийн завод-2” гэж хоёр төсөл явж байсан. Нэгдүгээр төсөл нь одоо ажиллаж буй Засвар, механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн ажил. Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал өсөж, зах зээл нэмэгдэж байгаатай уялдуулан өргөтгөлийн ажил хийж байгаа. “Засвар, механикийн завод-2” нэртэй төсөл сүүлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ батлагдах шатанд “Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр” гэдэг нэртэй болсон. Энэ хүрээнд бид 500 автобус, 10 мянган ачааны машин, 500 вагон угсрах, үйлдвэрлэх гурван цогц үйлдвэр Үйлдвэрлэл, технологийн парк дээр барих юм. Бэлтгэл ерөнхийдөө хангагдсан. Одоо бид гагцхүү ямар хөрөнгө оруулагч, ямар машин үйлдвэрлэгчтэй хамтарч ажиллах вэ, гэдэг сонголтоо хийх гэж байна. Үүний дараа нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах, барилга байгууламж барих, тэгээд тоног төхөөрөмжийн угсралт явах байх. Төлөвлөгөөний дагуу явбал 2029 он гэхэд Монгол Улс машин угсарч үйлдвэрлээд эхэлнэ гэсэн үг.  
-Аж үйлдвэржилтийн салбар том алхах боломжийг нээх энэ төслийг дагаж ямар давуу талууд бий болох вэ?  
-Машин хамгийн багадаа 10 мянга гаруй эд анги, деталь хэсгээс бүрддэг. Энэ деталь эд анги бүрийг хийдэг кластер үйлдвэр хөгжүүлэх бодлого цаашид явна. Эхний үед гаднын хөрөнгө оруулагчтай хамтраад, машин угсарлаа гэхэд боломжит эд ангиудыг Монголдоо үйлдвэрлэхийг зорьж байна. Тухайлбал, Засвар, механикийн заводод заримыг нь хийнэ. Форумд оролцох 33 аж ахуйн нэгж юу юуг хийх боломжтой вэ гэдгээ гаднын үйлдвэрлэгчдэд таниулж мэдүүлнэ. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллана гэсэн үг. Машин угсрах гол хөдөлгүүрээс эхлээд зангилаануудыг эхний 15 жилдээ гаднаас авах байх. Бусад хуванцар, металл хийцүүдийг монголд кластераар хөгжүүлэх боломжтой. Машин үйлдвэрлэл хөгжинө гэдэг зөвхөн “Эрдэнэт машин цогцолбор”-т сэлбэг, эд анги нийлүүлээд зогсохгүй, тэр чиглэлээр машин техник, тоног төхөөрөмж, эд анги хийх гарц нээгдэнэ. Олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлнэ. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл Монголд хөгжинө. Валютын урсгал тэр хэмжээгээр тогтоно. Ажлын байр нэмэгдэнэ. Маш олон давуу талтай. Аливаа улс орны эдийн засгийн хөгжлийг эрчим хүч, дэд бүтэц, машин үйлдвэрийн хөгжлөөр л үнэлдэг. Өнөөдөр манайд аль аль салбар нь хүндхэн байна. Металл боловсруулалт, металлаар эд анги хийнэ гэдэг улс орны хөгжил цэцэглэлтэд том хувь нэмэр оруулдаг. Одоо манай эдийн засаг уул уурхайн салбарын нуруун дээр явж байна. Энэ салбарыг кластер хэлбэрээр өргөн хүрээнд хөгжүүлэх нь бүс нутагт байтугай, Монголд маш их үр өгөөж өгөх төслийн эхлэл гэж үзэж байгаа. 
-Эдийн засгийн тооцоолол, үр ашиг нь хэр хэмжээнд байна? Энэ гурван үйлдвэр барьж байгуулахад хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ? 
-ТЭЗҮ-ээр бол 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Вагон, автобус, эд анги гэсэн гурван чиглэлтэй. Хамтарсан үйлдвэр болсны дараа нарийвчилсан ТЭЗҮ-ээр илүү тодорхой гарч ирэх байх. Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа харилцан адилгүй. Нэг үйлдвэр нь богино хугацаанд, нөгөө нь арай урт хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр байгаа. 
-Тантай нэгэнт уулзсаных асуухад, Механикийн хэлтэс энэ онд бодлогын ямар асуудалд анхаарал хандуулахаар төлөвлөж байна? 
-Механикийн хэлтэс Эрдэнэт үйлдвэрийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн найдварт ажиллагааг хангах гол чиг үүрэгтэй ажилладаг. Нэмэлтээр, тулгамдаж буй хэд хэдэн асуудалд анхаарал хандуулж байна. Үүний нэг нь боловсон хүчний шилжилт хөдөлгөөн маш их байгаа явдал. Өнгөрсөн жил гэхэд 400 гаруй ажилтан тэтгэвэртээ гарлаа. Жилд дунджаар 150 орчим хүний шилжилт хөдөлгөөн гардаг байсан бол өнгөрсөн жил эрс нэмэгдлээ. Тэр тусмаа өндөр ур чадвартай, олон жил ажилласан туршлагатай, дунд, дээд шатны удирдлагууд гавьяаныхаа амралтад гарснаар дараагийн мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх хэрэгцээ шаардлага бий болж байна. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн бодлогоор дэвшүүлэн ажиллуулах зарчим хэрэгжиж байгаа боловч доод шатнаас гарч ирж байгаа ажилчид хараахан шаардлага хангахгүй байгаа. Иймээс механикийн чиглэлийн залуу, чадварлаг боловсон хүчнийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран, тусгайлсан сургалтаар бэлтгэхэд анхаарал хандуулна. Манай мэргэжилтнүүд гурван дэд сэдэв бүхий сургалтыг 20 сэдвээр явуулахаар төлөвлөн, хөтөлбөрөө гаргаж байна. 
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %