Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнд, нэгдүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийн талаар мэдээллээ. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр биелүүлж ажилласан уурхайчид, хамт олонд үйлдвэрийн удирлагын зүгээс талархал илэрхийлэв. Оны эхний сард уурхайчид уулын цул гаргалтын төлөвлөгөөг 403 мянган метр кубээр илүү гүйцэтгэж, 114.4 хувиар, хөрс хуулалтыг төлөвлөгөөнөөс 252.6 мянган метр кубээр давуулан 119.8 хувиар тус тус биелүүллээ. Энэ хугацаанд хүдэр олборлолтын төлөвлөгөөний гүйцэтгэл 389.4 мянган тонноор илүү буюу төлөвлөгөөт үзүүлэлт 109.8 хувиар биелсэн бол Баяжуулах үйлдвэрт өгөх хүдэр өгөлтийг 173 мянган тонноор давуулж, төлөвлөгөө 105.3 хувиар биелжээ. Түүнчлэн, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөө 130.9 хувь, өрөмдлөг 107.1 хувь, ачаа эргэлтийн төлөвлөгөө 101.6 хувиар тус тус биелсэн дүнтэй байна. 
Баяжуулагчид оны эхний сард 194 мянган тонн хүдэр илүү боловсруулан, төлөвлөгөөг 106 хувиар, хүдэр дэх металлын агуулга буюу зэсийн агуулгын төлөвлөгөөг 103 хувиар биелүүлж ажиллажээ. Зэс, молибдены металл авалтын төлөвлөгөөг 100-110 хувиар, хуурай жингээр баяжмал гаргалтын төлөвлөгөөг 108 хувиар тус тус биелүүлэв. Дээрх хугацаанд нийт 47760 тонн зэсийн баяжмал, 484 тонн молибдены баяжмал үйлдвэрлэн, экспортод ачуулж, баяжмалын чанарын төлөвлөгөөг 102-104.1 хувиар биелүүлж ажилласан байна. Зэсийн баяжмал ачилт төлөвлөснөөс 10 вагоноор илүү буюу 776 вагон, молидбены баяжмал ачилт төлөвлөгөөнөөс хоёр парт илүү гүйцэтгэжээ.

Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны тайлан буюу балансын хурлыг энэ сарын 12-ноос 14-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж буйг Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсээс мэдээллээ. Иймд бүтцийн нэгжүүд өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангаа балансын хурлын ажлын хэсэгт 2 дугаар сарын 4-ний өдрөөс хүргүүлэх юм байна. Балансын хурал танхимаар зохион байгуулагдах ажээ. 
2024 оны үйлдвэрийн удирдлагын баримт бичгийн шийдвэрлэлтийн дүн мэдээг Хүний нөөц, захиргааны хэлтсээс танилцуулав. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад 3871 ширхэг албан бичиг ирсэн бөгөөд эдгээрийн шийдвэрлэлтийн гүйцэтгэл 97.6 хувьтай байна. Харин гаднын байгууллагад Эрдэнэт үйлдвэрээс 8496 ширхэг албан бичиг илгээсэн нь 98.5 хувь шийдвэрлэгджээ. Дотоодын албан бичиг 1316 ирсэн бөгөөд  97.5 хувь, нийт 811 ширхэг өргөдлийн 96.3 хувь тус тус шийдвэрлэгдсэн байна. Нийт баримт бичгийн шийдвэрлэлт 97.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үүнийг 2023 оны үзүүлэлттэй харьцуулахад 0.5 хувиар өсжээ. Хугацааны хувьд хоцорсон 75 албан бичгийн шийдвэрлэлтийг шуурхай хангаж ажиллахыг холбогдох газар, хэлтсүүдэд анхааруулав.  

 “Ногоон ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Ерөнхий захирлын тушаалаар үйлдвэрийн хэмжээнд өрнөсөн “Нэг ажилтан – Нэг цэцэг” аянд нийт 47 бүтцийн нэгж нэгдэж, 40 ажлын байранд ногоон байгууламжийн тохижилт хийхийн зэрэгцээ 4013 цэцэг цуглуулан, арчлан ургуулж байна. Тухайлбал, Аж ахуй, үйлчилгээний цех 120 цэцэг, Ил уурхай 108 цэцэг, Засвар угсралтын цех 56 цэцэг, Ус хангамжийн цех 897 цэцэг, Баяжуулах үйлдвэр 632 цэцэг, Оёдлын цех 130 цэцэг, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех 65 цэцэг, Спорт цогцолбор 130 цэцэг тус тус цуглуулан, ажлын байраа ногооруулж буй бол Үйлдвэрлэл, техникийн хэлтэс, Чанарын хяналтын хэлтэс зэрэг нэгжүүд ногоон ажлын байрны тохижилтод мөнгөн дэмжлэг хандивлаж, манлайлан оролцжээ. “Нэг цэцэг – Нэг ажилтан” аян хаврын улиралд үргэлжлэн өрнөх юм. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %