Ш.Отгонбилэг агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав

Жил бүрийн 2-р сарын 1-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирал Шагдарын Отгонбилэг агсны төрсөн өдөр үйлдвэрийн газрын удирдлагууд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн өмнөх талбай дахь хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдрийн цэцэг өргөх ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэмтэн багш нар, ажилчид, оюутан, сурагчдын төлөөлөл оролцлоо.    
Ш.Отгонбилэг агсан 1952 оны 2-р сарын 1-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд мэндэлжээ. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа уул уурхайн салбарын үндэсний чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор одоогийн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг байгуулах шийдвэр гаргасан тул тус сургуулийг Ш.Отгонбилэгийн нэрэмжит болгон, нэрийг нь мөнхжүүлсэн юм. 
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд “Ш.Отгонбилэгийг хэн сайн мэдэх вэ?” эссэ бичлэгийн уралдаан зарлаж, өнөөдөр шилдгүүдэд шагналыг гардууллаа. Уг уралдааны Тэргүүн байрт Авто тээврийн цехийн засварчин Ш.Бямбасүрэнгийн эссэ шалгарсан бол дэд байрт Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулагч Г.Ууганбаатар, гутгаар байрт гагнуурчин Б.Мөнхтулга нарын бүтээл тодорчээ. 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирал Шагдарын Отгонбилэг УИХ-ын гишүүн байхдаа 2001 оны 1-р сарын 14-нд Увс аймгийн Малчин сумын нутаг “Харгай зуух” гэдэг газарт албан ажлаар явж байгаад МИ-8 нисдэг тэрэгний ослоор эрсэдсэн юм. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан
Б.БОЛОРСҮХ: Бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж байна
Д.АЛТАНХУЯГ: Эрдэнэтийн дүүрэг геологийн хайгуул, судалгааны 60 гаруй жилийн түүхтэй...

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %