Уурхайчин эмэгтэйчүүд хүмүүнлэгийн үйл ажиллагаанд суралцав

Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо, Орхон аймгийн Улаан загалмайн хороо хамтран “Эмэгтэйчүүдийн оролцоо ба хүмүүнлэгийн үйл ажиллагаа” сэдэвт сургалт өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ сургалтад Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн 29 нэгжийн 350 эмэгтэй ажилтан хамрагдаж, Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаа, түүний онцлог, хүмүүнлэгийн үйл ажиллагааны ач холбогдол, сэтгэл зүйн анхны тусламж, халдварт болон халдварт бус өвчлөлд хүргэх хүчин зүйлс, гамшиг ослын үед хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөө зэрэг чухал сэдвээр мэдээлэл авч, мэдлэгээ тэллээ. 

Сургалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн Х.Оюунтунгалаг, нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчид, тэр дундаа эмэгтэй ажилчид хүмүүнлэгийн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулахаас гадна идэвхтэй оролцдогийг онцлон тэмдэглэсэн юм. 

 

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа болон гавьяаныхаа амралтад гарсан 30-аас 83 насны нийт 80 "Хүндэт донор" байна. Энэ оны эхэнд Баяжуулах үйлдвэрийн 1000 гаруй ажилтан хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн, Улаан загалмайн хороонд гишүүнээр элсжээ.  

Өнөөдрийн сургалтад Улаан загалмайн "Хүндэт донор"-ууд оролцож, улаан загалмайн үйл ажиллагаа яагаад чухал вэ гэдгийг товч, тодорхой сэтгэгдлээр илэрхийлсэн. 

Мөн Донорын зөвлөлийн дарга Н.Гансүх зөвлөлийнхөө үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийсэн бол БОЭТ-ийн Цусны салбар төвийн тасгийн эрхлэгч С.Уранчимэг үйл ажиллагаагаа танилцуулж, донорт тавигдах шаардлагын талаар бүсгүйчүүдэд мэдлэг олголоо. 

Түүнээс гадна Орхон аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Тунгалаг Монголын улаан загалмай нийгэмлэгээс олгодог хүнсний болон хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ, хүүхэд залуучуудын хөдөлгөөн, ирэх гуравдугаар сард зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Уурхайчин бүсгүйчүүдийг хүмүүнлэгийн үйлсэд нэгдэхийг уриалснаар сургалт өндөрлөлөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %