Т.Батмөнх, П.Батболор, Г.Оюунсүрэн нар докторын дипломоо гардаж авлаа

ШУТИС-ийн захирлын тушаалаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Механикийн тэнхимийн багш Г.Оюунсүрэн нар Техникийн ухааны докторын зэргийн дипломоо гардаж авлаа. Докторын зэргийн диплом, цол олгох ёслолын ажиллагааг Ерөнхий захирал Г.Ёндон нээж, эрдэмтэн судлаачдад баяр хүргэв. Тэрээр ”Манай хамт олны дотроос үйлдвэрийн Ерөнхий инженер, Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн багш гээд гурван ажилтан докторын зэрэг хамгаалж, эрдэмтдийн тоог нэмж буйд баяртай байна. Эрдэнэт үйлдвэр бол хамгийн олон эрдмийн зэрэг цолтонтой, эрдэмтдийн нягтаршил өндөр үйлдвэр. Тэр утгаараа, Эрдэнэт оюунлаг инженерүүдийн хот юм. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер, газрын даргын үүрэгт ажил гэдэг бол өдөр, шөнийн алинд ч цаг, наргүй ажилладаг, шөнө орой хэдэн цагт ч ажилдаа дуудагдахад бэлэн, утсаа чагнаж хонодог ажил байдаг. Энэ нөр их ажлын хажуугаар өөрийн хүсэл зорилго, нөгөө талаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, шийдлээ хүлээсэн зарим асуудлыг соргогоор ажиглаж, анхан шатны судалгаа, туршилт хийж, эрдмийн ажлын түвшинд судалж тодорхойлоход цаг зав, хөдөлмөрөө зориулсанд маш их талархаж байна” хэмээн онцолсон. Эрдмийн баяр, эрдмийн зэрэг, цол олгох ёслолд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, ШУТИС-ийн ректор Т.Намнан, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү болон тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, доктор, профессорууд оролцов. “Эрдмийн зэрэг олгох ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудаасаа эхлээд эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд нь бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хүндэтгэл үзүүлдэг нь нэн бахархалтай. Эрдэм мэдлэг, шинжлэх ухааныг дээдэлж, хийж хэрэгжүүлэхийн төлөө эрэлхийлдэг энэхүү соёл, хандлага нь тус үйлдвэр байгуулагдсан цаг үеэс тогтож ирсний илрэл гэж бодож байна” хэмээн энэ үеэр ШУТИС-ийн Ректор, доктор, профессор Т.Намнан сэтгэгдлээ хуваалцав. Мөн төгсөгчдөд докторын диплом гардуулан, баяр хүргэж хэлсэн үгэндээ, “2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд Монгол Улсын техник, технологийн салбарт 19 хүн докторын зэрэг хамгаалсан. Тэдний гурав нь Эрдэнэт үйлдвэрийн судлаачид байгаад сэтгэл өндөр байна. ШУТИС-ийн дэргэд Докторын зэрэг хамгаалуулах 9 зөвлөл ажилладаг. Эрдмийн зэрэг, цол хамгаалуулах, олгох сургалтын агуулга хөтөлбөр, судалгаа боловсруулалтыг улс орны болоод Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, том төсөл, тэдгээрийн тулгамдаж буй асуудал, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн төлөв байдал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглүүлсэн. Үүнийг эрдмийн ажлынхаа судлагдахууны сэдвээр сонгон, үр дүнг нь нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой ажил хэрэг болгон нэвтрүүлэхэд үндсэн ажлынхаа зэрэгцээ өндөр ачаалал үүрч, судалгаа шинжилгээ хийж байгаа нь үнэхээр олзуурхууштай. Энэхүү судалгааны ажлууд нь үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой болсон. Сэдвээ оновчтой сонгож, судалгаагаа маш өндөр түвшинд хийж, гүйцэтгэн эрдмийн зэргээ 100 хувиар хамгаалсан гурван докторт ШУТИС-ийн эрдмийн хамт олны өмнөөс баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь их амжилтыг ерөөе” гэсэн юм. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх “Зэс-порфирийн ордын эрдсийн хам ургал, хатуулгаас хамаарах хүдэр баяжуулах технологийн судалгаа”, Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор “Уул уурхайн машин тоног төхөөрөмж”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Механикийн тэнхимийн багш Г.Оюунсүрэн “Нүүрстөрөгчит гангийн гадаргууг элэгдэлд тэсвэртэй хромт хайлшаар легиржүүлэх судалгаа” зэрэг сэдвээр тус тус эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан
Б.БОЛОРСҮХ: Бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж байна
Д.АЛТАНХУЯГ: Эрдэнэтийн дүүрэг геологийн хайгуул, судалгааны 60 гаруй жилийн түүхтэй...

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %