Архивын зориулалтын байртай болж, стандартыг ахисан түвшинд хэрэгжүүлж буйгаа хүний нөөцийнхөн тайландаа онцлов

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн хамт олон өнгөрсөн 2024 онд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, ажлын тайлангаа хэлэлцэж, дүгнэсэн байна. Тус хэлтсийнхэн сүүлийн жилүүдэд ажлын төлөвлөгөөгөө боловсруулахдаа нийт ажилтнуудынхаа санал бодлыг тасралтгүй сонсож, үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ түүнд тулгуурлан зорилго зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлж хэвшжээ. Хүний нөөц, захиргааны хэлтсийн харьяанд ажилладаг Бичиг хэрэг, дотоод зохион байгуулалтын алба, Төрөлжсөн архив, Хүний нөөцийн алба тус тусдаа тайлангаа хэлэлцүүлж, удирдлага, хамт олноороо үнэлүүлж, дүгнүүлсэн байна. 
Төрөлжсөн архивын албаныхан мэргэжлийн архивын зориулалтын барилгыг ашиглалтад хүлээн авч, нүүн орсон нь өнгөрсөн онд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын том ажил болжээ. Төрийн архивын хууль дүрмийн хүрээнд Дотоодын цэрэг, Цагдаа, Онцгой байдлын алба, Гамшгаас хамгаалах штаб зэрэг нэгж байгууллагуудын тусламжтайгаар архивын шинэ байрандаа нүүж, үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж буйг тайландаа онцлов. Түүнчлэн, үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй хүний нөөцийн ISO 30400 багц стандартын баталгаажуулалтын хоёр дахь аудитад амжилттай оролцож, улсын хэмжээнд ахисан түвшний баталгаажуулалтын гэрчилгээг гардаж авсан байна. 
2024 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаагаараа улсын хэмжээнд шалгарч, хүний нөөцийн салбарын экспертүүдийн дүгнэлтээр Монгол Улсад Хүний нөөцийн бодлогоор тэргүүлэгч брэнд байгууллага боллоо. Үйлдвэрийн удирдлага, уурхайчдын хамтын хичээл зүтгэлийг үнэлсэн энэхүү шагнал нь цаашдын үйл ажиллагаанд урам зориг өгсөн гэж хүний нөөцийнхөн дүгнэжээ. 
“Энэ жилийн тайлангийн хурлын хэлэлцүүлгээс харахад, манай Хүний нөөцийн болон бусад албад үйл ажиллагаандаа судалгаа тооцоолол, хүчин зүйлийн шинжилгээ, эрсдэлээ тодорхойлох, төлөвлөлт хийх зэргээр илүү мэргэшиж, ур чадвараа ахиулсан нь харагдлаа. Аливаа байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд хэдий чинээ чадавхажна, тэр хэрээр хүний нөөцийн бодлого, хөтөлбөр сайн хэрэгждэг учраас манай мэргэжилтнүүд мэргэжлийн түвшнээ дээшлүүлэхэд манлайлж буйд баяртай байна” гэж Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр онцоллоо. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %