Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

Уул уурхайн салбарт анх удаагаа Эрдэнэт үйлдвэр Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Өнгөрсөн оны наймдугаар сараас энэхүү стандартыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Зөвлөх үйлчилгээгээр “Обзерв стар” ХХК ажиллаж байгаа юм. Тус компани өмнө нь Эрдэнэт үйлдвэрт ISO 9001 стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ өгч байсан туршлагатай. Түүнчлэн, ISO 50001 стандартыг нэвтрүүлэх ажил нэг жилийн турш үргэлжилнэ. 2025 оны наймдугаар сард энэ стандартын баталгаажуулалт хийгдэх аж. Энэ хугацаанд тус стандартад тавигдах шаардлагуудыг хангах зорилгоор үйлдвэрийн хэмжээнд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төслийн баг ажиллаж байна. Төслийн багийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдаж байгаа бөгөөд уг стандартын 4, 5, 6-р бүлгийн шаардлагуудыг хангажээ. 
“Бүтцийн нэгжүүдийн удирдлагуудаас санал авч Эрчим хүчний бодлогоо тодорхойллоо. Ингэснээр эрчим хүчний талаар баримтлах үйлдвэрийн бодлоготой боллоо. Энэ нь стандартын бас нэгэн шаардлага юм. Мөн эрчим хүчний хамрах хүрээг тодорхойллоо. Засгийн газраас тогтоосон үүрэг хүлээсэн хэрэглэгчийн хязгаар байдаг. Энд уул уурхайн аж ахуйн нэгжүүд 4000 мВт/ц, бусад аж ахуйн нэгж 2000 мВт/ц гэсэн хязгаартай. Уг хязгаарыг үндэслээд бүтцийн нэгжүүдээс хамгийн өндөр хэрэглээтэйг нь хамрах хүрээнд оруулж байна. Энд 13 бүтцийн нэгж орсон. Эрчим хүчний ойлголтод цахилгаан болон дулааны эрчим хүч, үүнээс гадна түлш гэсэн ойлголт багтдаг. Иймээс түлшний өндөр хэрэглээтэй бүтцийн нэгжүүд энэ стандартын хамрах хүрээнд орсон. Цаашид гүйцэтгэлээ сайжруулаад явах үндсэн зорилготой. Стандартаар тавигддаг хамгийн гол үзүүлэлт нь эрчим хүчний хувийн зарцуулалт байдаг. Өөрөөр хэлбэл цахилгаан, дулаан, түлшний хувийн зарцуулалтыг жил бүр сайжруулж ажиллана. Ингэснээр эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай ажиллах, зардал буурах, зөв зохистой хэрэглээг бий болгох үр дүн гарна” гэж Эрчим хүчний хэлтсийн дарга-Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболд ярилаа.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
1
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %