Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Хэрэглээний өсөлтийн үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой

Өвлийн улиралд ачаалалтай ажилладаг цехүүдийн нэг Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэтэй уулзаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт болон засвар үйлчилгээ, цахилгаан эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм. 

-Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц өнгөрсөн онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлсэн бэ? 
-Манай станц 2024 онд цахилгаан болон дулаан үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100 давсан хувиар биелүүлсэн амжилттай ажиллалаа. Өөрөөр хэлбэл, 400 гаруй мянган Гкал дулаан үйлдвэрлэн Эрдэнэт үйлдвэрийнхээ цех, нэгжүүд, гаднын 14 байгууллагад түгээж ажилласан байна. Харин цахилгааны хувьд 351 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн түгээж, дамжуулж ажилласан. 
-Шинэ оны дулаан, цахилгаан үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэрхэн батлагдсан бэ? 
-2025 онд Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний дутагдал, хязгаарлалт байхаар байна. Манай үйлдвэрлэлийн төлөвлөгөөг өмнө жилийн түвшнээс буулгалгүйгээр, 351 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөн баталсан. Гэхдээ Диспетчерийн үндэсний төвийн зохицуулалтаар ажилладаг учраас хэрэглээний өсөлтийн үед өгсөн горимын дагуу үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой.
-Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний дутагдал их байгаа нь энэ жилээс илүү тод мэдрэгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж бий юу? 
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 мВт-ын цахилгаан станцын эхний блок 150 мВт-ын цахилгаан станц шинэ оны босгон дээр ашиглалтад орсон. Нэгдүгээр сарын 06-наас цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд эхэлсэн яваа. 2028 он хүртэл 600 мВт-ын цахилгаан станц шинээр барьж байгаа юм билээ. Тэр үед цахилгааны хүрэлцээ гайгүй болох болов уу. Манай станц одоогийн байгаа байдлаар бол өргөтгөл тулчихсан. Гэхдээ хийж болохгүй зүйл гэж үгүй. Ойрын үед станцын өргөтгөл яригдахгүй байгаа л даа. Дархан хотын цахилгаан станц, ер нь бусад станцуудыг харж байхад зуух, генератораа нэмж бариад, өргөтгөөд явдаг. ТЭЦ-3 гэхэд олон жилийн өмнө өргөтгөл хийсэн. Эхнийх нь 48 мВт, яг манайх шиг зургаан зуухтай, 12-ын дөрвөн турбинтэй байсан. Сүүлд өндөр даралтын 2020-ын зуух барьж өргөтгөсөн. Дарханы цахилгаан станц гэхэд 1980-аад оны үед зургаан зуухтай л байсан. Сүүлд есөн зуухтай болж өргөтгөсөн. Манайх одоо зургаан зуухтай яваа. Хэдэн жилийн дараа зуух, генератораа нэмж тавьж болно. Харин одоо байгаа хүчин чадал дээр өргөтгөл хийх боломжгүй. 


 

-Энэ жил тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын томоохон ажлууд хэр төлөвлөгдсөн бэ? 
-Тасралтгүй хийгддэг ажлууд л даа. Зуухны хувьд дөрвөн жилд нэгээс доошгүй удаа их засвар хийнэ гэж техник ашиглалтын дүрэмд заасны дагуу бид жил бүр нэг зуух их засварт оруулаад явдаг. Нээлттэй тендер зарлаад, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулдаг. Турбин генераторын хувьд өнгөрсөн жил 5, 6-р турбиныг их засварт оруулах байсан ч 6-р турбиныг амжилгүй, өвлийн их ачаалалтай золгосон. Диспетчерийн үндэсний төвөөс өвлийн улирал эхэлсэн байхад үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжид их засвар хийхийг хориглодог. Тэр дагуу хойшлуулаад, 5-р сарын 1-нээс зуны горимд орох үед 6-р турбинд их засвар хийгээд явна. Ингээд 2018 онд өргөтгөлөөр хийгдсэн дөрвөн турбинд их засвар хугацаандаа ороод дуусаж байгаа юм. Одоо ойрын таван жил их засвар хийхгүй. Бусад тоног төхөөрөмжүүдэд хуваарийн дагуу урсгал болон их засвар хийгдээд, станцын тасралтгүй найдвартай ажиллагааг хангаад ажиллаж байна. 
-Тулгамдаж буй асуудал бий юу? 
-Бусад эрчим хүчний байгууллагуудыг бодвол Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц зовлон багатай. Бусад станцууд, нүүрсний уурхайд мөнгө өгөх өртэй, түүнээс болоод ачилт хийж чадахгүй, зун орлого төвлөрөхгүй байна гэх зэрэг асуудалтай байдаг. Манайд бол тийм асуудал байхгүй. Харин үнийн асуудал аль ч түвшинд байнга яригддаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос манай үнийг өртгөөс нь доогуур системд авахаар тогтоосон. Буцаагаад Эрдэнэт үйлдвэрт өгөхдөө уул уурхайн тарифаар өгдөг. Энэ хоёрын хоорондох зөрүү их байгаа. Энэ ганц манай асуудал биш. Бүх цахилгаан станц ингэж явдаг. Тэгээд үнээ нэмэх, ядахдаа өртөгт нь хүргээч, алдагдлаас гармаар байна гэдэг асуудал жил болгон л тавьдаг. Энэ жил саналаа мөн л явуулсан. Зүйрлээд хэлбэл, 1000 төгрөгөөр талх бариад, 700 төгрөгөөр зараад, гадна дэлгүүрээс худалдаж авахдаа 1500 төгрөгөөр авч байгаатай адил шүү дээ. 
-Нүүрсний ханган нийлүүлэлт хэр байна? 
-Шарын голын уурхайгаас нүүрсээ татаж байгаа. Өнгөрсөн жил 500 мянган тонн нүүрс гэрээлсэн. Гүйцэтгэлээр 478 мянган тонн нүүрс хэрэглэсэн. Үлдсэн нь нөөцөд он дамнасан. Шарын голын уурхайгаас нүүрсний хангалт тасралтгүй, сайн хийгдэж байгаа. Одоогийн байдлаар 45 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Ер нь өвлийн улиралд 21 хоногоос багагүй нөөцтэй байхыг шаарддаг. Хэдэн жилийн өмнө долоо хоногийн нөөцтэй тэвдэж байсан үе бий. Уурхай дээр юм уу, төмөр зам дээр ямар нэгэн асуудал гарвал нөөц бага байхад гал алдах эрсдэлтэй. Тиймээс өвлийн их ачааллын үед ахиу нөөцтэй явахыг хичээдэг. Дараагийн жилүүдэд ч иймэрхүү бэлтгэлтэй явах болов уу. 
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %