Эргэлтийн шинэ усан сан ашиглалтад оржээ

Баяжуулах үйлдвэрийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор эргэлтийн ус нөөцлөх 10 000 м3 багтаамжтай 3-р усан санг шинээр барьж, ашиглалтад орууллаа. 
Эрдэнэ үйлдвэрийн жилд боловсруулах хүдрийн хэмжээ 40 сая тоннд хүрэхэд эргэлтийн усны зарцуулалт хоногт 260-280 мянган м3 болж өсжээ. Баяжуулах үйлдвэрийг ийм хэмжээний эргэлтийн усаар тасралтгүй хангахын тулд 10 000м3 багтаамжтай шинэ усан санг барьсан байна. Энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийн ажлыг “Хайдродизайн прожект” ХХК, барилгын ажлыг “Бридж констракшн” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө. 
2015 онд барьсан эргэлтийн 1, 2-р усан сангийн хийцлэл нь геомембран бөгөөд Монголын хатуу ширүүн уур амьсгалд тохирохгүй, их эвдрэл, зардал гардаг байжээ. Харин энэ удаа эргэлтийн усан санг төмөр бетон хийцлэлтэй байгуулснаар Баяжуулах үйлдвэрийг эргэлтийн усаар хангах найдварт ажиллагаа сайжирсан байна. 2026 онд геомембран хийцлэлтэй нэг усан сангаа төмөр бетон болгохоор зорьж байгаагаа Ус хангамжийн цехийн Эргэлтийн ус хангамжийн хэсгийн дарга Б.Амарсайхан ярив. 
Шинэ усан санд одоогийн байдлаар 4.6 метрийн өндөр түвшинд, 8400 метр3 ус хуримтлагдаад байна. Газар шороо, барилгын ажил нь бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилсэн төмөр бетон усан сангийн ашиглалтын хугацаа 30 жилээс багагүй байхыг мэргэжилтнүүд дүгнэжээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна
Б.БАЯНБАТ: Эргэлтийн 3-р усан санг хүчитгэсэн төмөр бетон хийцлэлтэй байгуулснаар 50 жил ашиглах боломж бүрдсэн
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Хэрэглээний өсөлтийн үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %