Сургагч багш нар заах арга зүйн сургалтад хамрагдаж байна

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас зохион байгуулдаг Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н энэ жилийн сургалт сургагч багш нарын заах арга зүйн сургалтаар өнөөдөр эхэллээ. Үйлдвэрийн газрын хэмжээнд ХАБЭА-н 100 орчим сургагч багш байдаг бөгөөд энэ удаагийн сургалтад хөтөлбөрийн удирдагч, багийн ахлагч 70 орчим багш хамрагдаж, насанд хүрэгчдэд хичээл заах онцлог, тэдний хүсэлт, хүлээлт, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны MNS ISO 45001:2018 стандартын дагуу мэдлэг, чадвар, хандлага гурвын нийлбэр болох чадамжийг хэрхэн олгох, Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрхэн хэрэгжүүлэх талаар номын дуу сонслоо. 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэмтэн докторууд ХАБЭА-н сургалт үр дүнтэй явагдах тулгын гурван чулуу нь сайн хөтөлбөр, багшийн хөгжил, заах арга, орчин бүрдүүлэлт хэмээн онцолсон. Тиймээс мэргэшсэн, туршлагатай ажилчдыг заах арга зүйгээр дэмжих, хэрэгцээнд суурилсан хичээл сургалтын хөтөлбөр баталгаажуулах, ажилчдын чадамжийг үнэлэх, виртуал орчинд сургалт явуулах зэрэг ХАБЭА-н сургалтуудыг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сургалтын мэргэжилтэн П.Мөнхтуяа ярилаа. 
Мөн тэрээр, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дийлэнх хувийг залуус эзэлж буй энэ үед залуу ажилчдыг сургагч багшаар бэлтгэж, шинэ үеийнхний онцлог сэтгэхүй, хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт явуулах боломжийг бүрдүүлэн ажиллахыг зорьж байгааг хэлсэн. 
2025 онд тус сургууль нийт ажилтны ХАБЭА-н сургалтаас эхлээд эрсдэлтэй ажлын байрны, шинэ ажилтны, ажил олгогч нарын, дотоод аудитын зэрэг 12 төрлийн сургалтаар 11000 хүн сургахаар төлөвлөжээ. Энэ жил ХЭМАБ-ын манлайллын сургалт шинээр нэмэгдэж байгаагаараа онцлог юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан
Б.БОЛОРСҮХ: Бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж байна
Д.АЛТАНХУЯГ: Эрдэнэтийн дүүрэг геологийн хайгуул, судалгааны 60 гаруй жилийн түүхтэй...

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %