Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Ган бөөрөнцгийн цех нөөц бүтээгдэхүүнээ горимын дагуу хадгалах зориулалтын нүхэн агуулах барих ажлыг эхлүүлсэн. 1000-1500 тонны багтаамжтай таван агуулах барих талбайн ажлыг Барилга засварын цех гүйцэтгэж байна. Өмнө нь цехийнхээ урд талбайг ашиглан нүхэн агуулах барьж байсан бол энэ удаа Ерөнхий захиргааны III байрны урд талбайг ашиглахаар болжээ. Шинэ бүтээн байгуулалт ашиглалтад орсноор нөөц бүрдүүлэлт сайжирч, агуулахын хүчин чадал нэмэгдэх юм.
Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид өнгөрсөн онд 21538 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө 103.9 хувиар биелүүлсэн амжилттай шинэ онтой золгожээ. Энэ онд 21086 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн цехийн байрны өнгө үзэмжийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах засварын ажлууд төлөвлөжээ.
2026 онд Баяжуулах үйлдвэр тус цехээс 30-31 мянган тонн ган бөөрөнцөг авах, 80-ын голчтой “шари”-ын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх захиалга өгсөн. Баяжуулах үйлдвэрийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд нэмэлт шугам суурилуулах шаардлага тулгарч байгааг Ерөнхий инженер Б.Анх-Эрдэнэ ярилаа. Инженерүүд эрчим хүчний хэмнэлттэй шинэ шугамын судалгаа, тооцоолол хийж байна.
Ган бөөрөнцгийн шинэ агуулахууд барина

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0