Шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны 2025 оны эхний шуурхай зөвлөгөөн боллоо. Оны эхний долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хэвийн ажиллаж, өндөр эрсдэлтэй 34 ажил гүйцэтгэсэн байна. Ажиллагсдад хувийн хамгаалах хэрэгсэл хуваарийн дагуу олгож, Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Судалгааны шинжилгээний хүрээлэнд хөдөлмөрийн аюулгүй байдлын 4-р шатны үзлэг явагдаж байгааг ХАБЭА-н хэлтсээс мэдээллээ. ХАБЭА-н ээлжит сургалтад 235 хүн хамрагджээ. 
Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсээс Эрдэнэт үйлдвэрийн 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд батлуулахаар ажиллаж байна. 
Оны эхний 5 хоногт үйлдвэрлэлийн ажил хэвийн үргэлжилж, уулын цул гаргалт, хөрс хуулалтын төлөвлөгөөний үзүүлэлт нэмэх гүйцэтгэлтэй буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээлэв. Түүнчлэн хүдэр боловсруулалтыг төлөвлөгөөнөөс 47.1 мянган тонн илүү боловсруулсан байна. Шинэ долоо хоногт 673 мянган метр куб, хөрс хуулалт 284 мянган метр куб, хүдэр өгөлт 814 мянган метр куб гүйцэтгэхээр төлөвлөж буй аж. 
Баяжуулах үйлдвэрт зарим тээрмүүд дээр тохируулгын ажлууд эхлэх юм байна. Үүнтэй холбоотойгоор тээрмүүдийг богино хугацаанд зогсоох, задлах ажлууд хийгдэнэ гэж цехийн удирдлага мэдээлэлдээ дурьдлаа. 3 дугаар секцийн угсралт дуусаж, одоогоор программ суулгах, тохируулах ажил хийгдэж байгаа ажээ. 
Ус хангамжийн цехийн Эргэлтийн усны 10 мянган тоннын усан санг дүүргэх, тохируулах, зүгшрүүлэх ажил эхэлж, энэ долоо хоногт дүүргэж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх долоо хоногт дараагийн шатны буюу тохируулга, зүгшрүүлэлтийн ажлууд эхэлнэ гэдгийг тус цехээс мэдээллээ. 
Механикийн хэлтсээс үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр зорилт дэвшүүлсэн байна. 2025 онд хүний нөөцийн чиглэлээр шилжилт хөдөлгөөн харьцангуй олон хийгдэж буйтай холбоотойгоор дотоод нөөц бололцоондоо түшиглэн мэргэжлийн зорилтот сургалтуудыг Эрдэнэт цогцолбор дээд сургуультай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Залуу ажилтныг засварчин, гагнуурчин, оосорлогч зэрэг нарийн мэргэжлээр дадлагажуулж, залуу мастеруудын манлайлал, удирдан зохион байгуулах чадвар эзэмшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах зорилттой ажиллаж буйг хэлтсийн дарга Б.Чинзориг танилцуулав.

2025 онд Эрдэнэт үйлдвэр, олон томоохон бүтээн байгуулалтын ажил төлөвлөсний дотор Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажил үргэлжлүүлэхээр багтсан. Мөн Зэс хайлуулах, боловсруулах  үйлдвэрийг барьж эхэлнэ гэдгийг Стратеги, хөгжлийн бодлогын газрын дарга П.Энхбат мэдээлэлдээ онцоллоо.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %