Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн 2024 оны отгон хуралдаанаа хийлээ. Шуурхайн эхэнд Ерөнхий инженер Т.Батмөнх, залуу насны эрч хүч, хөдөлмөр зүтгэл, оюун ухаанаа Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд зориулан ажилласныг нь онцлон тэмдэглэсэн утга бүхий талархлыг өндөр насны тэтгэвэртээ гарч буй Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэнд гардуулан, цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсэн ерөөв. Эрдэнэт үйлдвэртээ 30 гаруй жилийн хөдөлмөрөө зориулан ажиллахдаа уул уурхайн салбарт тэргүүлэгч хамт олонтойгоо гар сэтгэл нийлэн, олон том бүтээн байгуулалтын ажлыг хийж бүтээж, хэрэгжүүлснээрээ бахархаж буйгаа энэ үеэр Б.Баасансүрэн дарга онцолж, Засвар механикийн заводаа цаашид машин үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлэх зорилт амжилттай биеллээ олох болтугай хэмээсэн юм.  
Мөн шуурхай зөвлөгөөнд үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын даргаар, тус штабын гамшгаас хамгаалахын тэргүүлэх мэргэжилтэн Л.Ганбаатарыг томилсныг танилцууллаа. Л.Ганбаатар нь ЦЕГ-ын Тасгийн дарга, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн дарга, Булган аймгийн Цагдаагийн газрын дарга зэрэг албыг хашиж байсан бөгөөд 2024 оны 7 сараас Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабт тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байв. 
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболорт, “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол олгосон байна. Ингэснээр 2024 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олны дундаас  нэг Хөдөлмөрийн баатар, 3 гавьяат цолтон төрж буй аж. Мөн 216 ажилтан төр засгийн шагнал гардаж, 425 уурхайчин салбарын тэргүүний ажилтан болжээ. 
Энэ онд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд  өндөр дадлага туршлага, ур чадвартай нарийн мэргэжлийн 400 гаруй ажилтан нэг зэрэг өндөр насны тэтгэвэртээ гарсан нь үйлдвэрийн түүхэнд онцлог үйл явдал болсон байна. Шинэ, залуу ажилтнуудыг богино хугацаанд дадлагажуулж, ур чадвар эзэмшүүлэх нь нэн чухал зорилт болж буйг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр мэдээлэлдээ онцлов. Тэрээр, 2024 онд үйлдвэрийн хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх, сургаж дадлагажуулахад гар бие оролцож, дэмжиж хамтран ажилласан бүтцийн нэгжийн удирдлагуудад талархлаа илэрхийллээ. 
Оны отгон шуурхайн төгсгөлд 2024 он маш өндөр ачаалалттай жил байсан бол ирэх он ч том зорилтоо хэрэгжүүлэх ажил ихтэй жил болно гэдгийг Ерөнхий инженер Т.Батмөнх онцлов. Өөрөөр хэлбэл, амаргүй хүнд төлөвлөгөө ирэх онд хэрэгжүүлнэ гэв. Хүдэр олборлолтыг 34 сая тонн, боловсруулалтыг 40 сая тоннд хүргэх, одоогоор 2.5 сая тонн олборлож буй исэлдсэн хүдэр олборлолтыг 6.5 сая тонн болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тоног төхөөрөмжийн хүчин чадлыг өсгөх, хүнд даацын машин техник, экскаваторын нийлүүлэлт, худалдан авалтыг цаг тухайд нь шийдвэрлэх зэрэг ажлууд дээрх үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй уялдан, хийгдэх шаардлагатай. Үүнд худалдан авах, хангамж хариуцсан  газар, хэлтэс оны эхнээс анхаарч ажиллахыг Ерөнхий инженер үүрэг болгов.  
Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид хүнд цаг үед хүч чадал, эрдэм ухаан, дадлага туршлагаа дайчлан, хамтдаа гар сэтгэл нийлэн ажилласны үр дүнд 2024 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүллээ. Үүний зэрэгцээ өндөр ур чадвар шаардсан өргөтгөл шинэчлэлийн ажлуудаа гүйцэтгэж, ашиглалтад хүлээн авсан. Тухайлбал, 10 мянган метр кубын багтаамж бүхий төмөр бетонон хийцтэй Эргэлтийн усан санг ашиглалтад оруулан, туршилт тохируулгын ажил хийж байна. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг барьж дуусган, Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 3 дугаар секцийг залгаж, угсарлаа. Ирэх онд хам баяжуулалтын секцийн шинэчлэл үргэлжилж, дараагийн 60 жилд ажиллах Хаягдлын аж ахуйг барьж байгуулах ажил эхлүүлэхийн зэрэгцээ хаягдал өтгөрүүлэх технологийг нэвтрүүлнэ. Энэ мэтчилэн том зорилт, бүтээн байгуулалтын ажлууд 2025 онд хүлээж буйг Ерөнхий инженер Т.Батмөнх дэлгэрэнгүй танилцуулж, улирч буй онд олон сорилтыг амжилттай даван туулж, монгол инженерүүдийн ур чадварыг харуулж чадсан нийт уурхайчид, хамт олон, удирдлагуудад талархал илэрхийлэн, шинэ оны ажилд нь амжилт хүсэн ерөөв. 

 


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна
Б.БАЯНБАТ: Эргэлтийн 3-р усан санг хүчитгэсэн төмөр бетон хийцлэлтэй байгуулснаар 50 жил ашиглах боломж бүрдсэн
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Хэрэглээний өсөлтийн үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %