Эрдэнэтчүүд шинэхэн гавьяатаа угтлаа

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга Пүрэвийн Батболор Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цол хүртсэн. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий уурхайчин Д.Эрдэнэбаатар, Ерөнхий геологич Д.Алтанхуяг нарын удирдлагууд, уурхайчдын төлөөлөл болон Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөл, найз нөхөд нь 2024 оны отгон гавьяатаа “Эрдэнэт” хаалган дээр ёслол хүндэтгэл дүүрэн угтаж, баяр хүргэлээ. 
1992 онд Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайгаас экскаваторын туслах машинчаар ажлын гараагаа эхэлж байсан Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй тэрээр ахлах мастер, ээлжийн дарга-диспетчер, уулын ажлын инженер, чанарын менежер, уулын ажлын Тэргүүлэх инженер, Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга, дарга, Ил уурхайн дарга, Үйлдвэр, техникийн газрын дарга, 2019 оноос Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга гэхчилэн Эрдэнэт үйлдвэрт тасралтгүй 30 гаруй жилийн хөдөлмөрөө бүрэн зориулсан Тэргүүний уурхайчин юм.
Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан П.Батболор “Хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэхэд удирдлага арга зүйгээр ханган ажилласны үр дүнд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг жил бүр 100-аас дээш хувиар биелүүлж, 2013-2015 онд 45.7 мянган тонн зэсийн баяжмал, 2.9 мянган тонн молибденийн баяжмал нэмэлтээр үйлдвэрлэн, нийт 127.9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, зардлыг 131.6 тэрбум төгрөгөөр бууруулан ажиллажээ.      
Мөн геологийн бодлогыг оновчтой хэрэгжүүлж, уурхайн ашиглалтын явцад хүдрийн нөөцийг шинэчлэн тогтоох ажлыг үе шаттай хийснээр сүүлийн гурван жилд хүдрийн нөөцийг 800 гаруй сая тонноор нэмэгдүүлэн, нийт нөөц 2.7 тэрбум тонн болсноор Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацаа 60-70 жилээр уртсах боломжийг бүрдүүлсэн юм. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %