“Хамтын гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэв

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтийг өчигдөр дүгнэн хэлэлцлээ. 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжсэн 11 бүлэг 114 заалттай “Хамтын гэрээ”-ний энэ жилийн биелэлт 98.87 хувьтай дүгнэгджээ. 
Энэхүүг гэрээний хэрэгжилтийг Хамтын гэрээ дүгнэх Ажлын хэсэг дангаараа хэлэлцэж дүгнэдэггүй бөгөөд Үйлдвэрийн газрын бүтцийн 30 гаруй нэгжийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, цехийн удирдлагууд заалт тус бүрээр үнэлгээ өгснийг нэгтгэн, гомдол, санал, цаг хугацаа хоцорсон эсэхийг дахин хэлэлцсэний эцэст дүгнэлт, шийдвэр гардаг. Ажлын хэсэг “Хамтын гэрээ”-ний дүгнэлт 100 хувьд хүрээгүй шалтгааныг тодорхойлон, цаашид авах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөх боломж бүрдэж байгааг Хамтын гэрээ дүгнэх Ажлын хэсгийн дарга, Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат онцоллоо. Ингэснээр “Хамтын гэрээ”-ний хяналтыг улам сайжруулах нөхцөл бүрдэж байна. 
Эрдэнэт үйлдвэрийн захиргааны санаачилгаар “Хамтын гэрээ”-ний зарим заалтад тавьсан мөнгөн дүн нэмэгдсэн, хамрах хүрээг нь өргөжүүлсэн тохиолдолд тухайн заалтыг 100-аас дээш хувиар биелсэн гэж үздэг. Энэ удаа үйлдвэрийн ажилтнууд болон ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийн хүүхдүүдийг их, дээд сургуульд сургахад Эрдэнэт үйлдвэрээс үзүүлдэг мөнгөн дэмжлэгийн дүн өссөнийг Үйлдвэрчний эвлэлийн холбоо 110 хувиар биелсэн хэмээн дүгнэв. Харин ажилтны ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажлын байранд ашиглаж хэвшүүлэхэд хяналт тавьж, гарсан зөрчил бүрийг арилгах арга хэмжээ авах зорилгоор ХАБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Үйлдвэрчний байгууллагаас ажиллуулна гэсэн заалт оноо даржээ. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


МЭДЭГДЭЛ
  • 27/06/2025

Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Эрдэнэт үйлдвэр “их зогсолт”-ын бэлтгэлээ бүрэн хангасан
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %