Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт энэ жил хамгийн олон хүн хамрагджээ

Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтан, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамрагддаг. Үзлэгийг үйлдвэрийн харьяа “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлэг хамтран зохион байгуулж байна. 2024 оны урьдчилан сэргийлэх үзлэг дууссантай холбогдуулан Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат болон “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлгийн удирдлага, нарийн мэргэжлийн эмч нар өнөөдөр үзлэг оношилгооны талаар мэдээлэл өглөө. 2024 онд тус үзлэгт Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтан, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд зэрэг нийт 8729 хүн хамрагджээ. Энэ нь сүүлийн 8 жилд хамрагдсан байдлаар нь авч үзвэл, хамгийн өндөр үзүүлэлт болж буйг эмч нар онцлов.       
Эрүүл мэндийн үзлэг оношилгооны дүнгээр ажилтнуудын дунд хоол боловсруулах замын өвчлөлт голлон зонхилдог учраас энэ удаа бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээний хамруулалтад анхаарсан байна. Өвчлөлийн далд үеийн хугацаа урт, эрсдэл өндөр байдаг уг өвчний шинжилгээнд 754 хүн хамрагдсанаас 45 хувь нь бүдүүн гэдэсний өөрчлөлттэй гэсэн оноштой гарчээ. Энэ өвчлөлөөр эрэгтэйчүүд илүү өвчлөх магадлалтай бөгөөд 113 ажилтан одоогийн байдлаар мэс засалд орсон тухай мэдээлэв. Ийм учраас хүн бүр бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Мөн ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан ажилтнуудаас хавдрын  4 онош батлагдсан бөгөөд хоёр жил тутам эдгээр шинжилгээнд хамрагдаж байхыг анхаарууллаа. 
Энэ жилийн эрүүл мэндийн үзлэгийн үеэр шинжилгээний онош өөрчлөлттэй гарсан тохиолдолд “Эрдэнэт медикал” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар тухайн ажилтантай холбогдон, өдрийн эмчилгээ буюу хэвтэн эмчлүүлэх зөвлөмж өгч, арга хэмжээ авч ажилласан нь үр дүнгээ өгсөн байна. 
Эрдэнэт үйлдвэрийн хувьд ажилтнууд, мэргэжилтэй боловсон хүчнүүд үнэт баялаг бол бие хүний хувьд эрүүл мэнд хамгийн чухал зүйл юм. Тиймээс үйлдвэрийн нийгмийн бодлогыг боловсруулахдаа ажилтнуудынхаа эрүүл мэндийн асуудлыг эн тэргүүнд тавьсаар ирсэн. Ингэхдээ өвчлөлийн дараах үед халамжийн дэмжлэг тусламж үзүүлэх биш өвчлөхөөс өмнө нь буюу урьдчилан сэргийлэхэд нь бодлогоо чиглүүлэн ажиллаж байгааг Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат энэ үеэр онцоллоо. Эрдэнэт үйлдвэр 2024 онд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 7,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %