Сорилт, шалгалт тохируулгын лаборатори, техникийн хяналтын товчоод дөрвөн жилээр итгэмжлэгдлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтэс үйлдвэрлэлийн технологийн горимын хэвийн ажиллагааг хангах, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импорт орлох бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх зорилгоор MNS ISO/IEC 17020:2013, MNS ISO/IEC 17025:2018 стандартаар итгэмжлэгдсэн 12 тохирлын үнэлгээний байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор хангах, хөгжүүлэх, чадваржуулах, итгэмжлэлтэй холбоотой асуудлыг нэгтгэн зангидаж зохион байгуулах арга хэмжээ авч ажиллаж байна. 
Уг ажлын хүрээнд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн сорилт, шалгалт, тохируулгын лабораториуд болон техникийн хяналтын товчоодын итгэмжлэлийн эрхийг сунгах газар дээрх магадлах болон давтан үнэлгээг энэ оны III улиралд Үндэсний итгэмжлэлийн төв хийж гүйцэтгэсэн. 
Үүний үр дүнд Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын тушаалаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн долоон нэгжид хамаарах MNS ISO/IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ, Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага”, MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Химийн төв лаборатори, Металлын лаборатори, Шатах тослох материалын лаборатори, Түлшний лаборатори, Хэмжил зүйн товчоо, Техник хяналтын товчоо, Дулааны цахилгаан станцын Уур усны лаборатори, Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн Усны лаборатори, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн лаборатори, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Байгаль орчны лаборатори, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн лаборатори, Механикийн хэлтсийн Техник оношилгооны товчоод 2028 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дөрвөн жилийн хугацаагаар магадлан итгэмжлэгдлээ. 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан
Б.БОЛОРСҮХ: Бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж байна
Д.АЛТАНХУЯГ: Эрдэнэтийн дүүрэг геологийн хайгуул, судалгааны 60 гаруй жилийн түүхтэй...

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %