Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн

Энэ удаа бид Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны шилдэг ажилтан, Геологи, хайгуулын экспедицийн геофизикч Ө.Цэрэгхүүтэй уулзаж ярилцлаа.

-Төрүүлж өсгөсөн ээж, аав, унасан газар, угаасан усныхаа талаар эхлээд ярина уу?
-Манай аавыг Ваанчигийн Өлзий гэдэг. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат. Миний ээж Лувсангийн Эрдэнэчимэг гэж Дорнод аймгийн харьяат хүн. Би цагаан морин жил Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Дээрээ хоёр эгч, нэг ахтай. Айлын бага залуу. 
-Та хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас хуваалцахгүй юу? 
-Манайх хөдөөний эгэл жирийн малчин айл байлаа. Миний бага нас хөдөөний хүүхдийн нэгэн адил малчны хотонд өнгөрсөн дөө. Багадаа би цэцэрлэгт яваагүй. Аавыгаа дагаж морь их унадаг хүүхэд байлаа. Сайн унаач болж, энд тэндхийн олон наадмаас айраг, түрүү авсан. Тэгээд 1997 онд Сүхбаатар аймгийн 1-р 10 жилд сурагч болсон доо.
-Таны эзэмшсэн мэргэжил юу вэ? 
-2007 онд Улаанбаатар хотын ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуульд ашигт малтмал эрэл хайгуулын геофизик гэсэн мэргэжлээр элсэн орж төгссөн. Өнөөг хүртэл Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээрээ ажиллаж байна.
-Яаж яваад та Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа холбочхов оо? 
-УБ хотод ШУТИС-ийн оюутны байранд амьдарч байхдаа анх эхнэртэйгээ танилцаж байлаа. Манай эхнэр Эрдэнэтийн хүүхэд. 2010 оны зун үйлдвэрлэлийн дадлагаа Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын ангид хийсэн юм. Эрдэнэт хот, үйлдвэр надад маш их таалагдаж, сургуулиа төгсөөд энд ажилд орох төлөвлөгөөтэй болсон. Анх 2013 оны хавар Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын ангид Геофизикийн туслахын албанд гэрээт ажилчнаар орж, ажил амьдралаа энэ сайхан үйлдвэртэйгээ холбосон доо.
-Хөдөлмөрийн талбар дээр гаргасан амжилт юу билээ?
-2013 оноос Геологи, хайгуулын экспедицэд ажиллах хугацаандаа үйлдвэрийг нөөцөөр тасралтгүй хангах зорилгоор хийгдсэн Эрдэнэтийн-овоо орд, Эрдэнэтийн дүүргийн ордын тусгай зөвшөөрөлтэй талбайн эрэл хайгуулын, нарийвчилсан болон гүний хайгуулын геофизикийн цахилгаан хайгуул, соронзон хайгуулын ажилд гар бие оролцсон. Цооногийн геофизикийн судалгааны 6500 тууш километр цахилгаан хайгуул, 15000 километр соронзон хайгуул, 200000 метрийн цооногийн геофизикийн ажил гүйцэтгэж, жил бүрийн тайлан хамгаалах ажилд оролцсон. Тухайлбал, Хойд Шанд, Өвөлжөөтийн талбайд цахилгаан хайгуулын 500 тууш километр, соронзон хайгуулын 180 тууш километр, Шанд болон баруун хойд хэсэгт 16668 тууш километр цооногийн судалгааны хэмжилтийг хамт олонтойгоо хийсэн. Эрдэнэтийн-Овоо ордод 2016-2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тайлан боловсруулах ажилд геофизикийн судалгааны ажлыг орчин үеийн программ хангамж дээр боловсруулж, шаардлагатай мэдээлэл, зураг, төслийг цаг хугацаанд нь чанарын шаардлагын дагуу бэлтгэсэн. Геофизикийн судалгааны ажлуудын үр дүнгээр хэтийн төлөв бүхий сонирхолтой гажлуудыг илрүүлэн, өрөмдлөгийн цэгийг оновчтой тодорхойлж, илэрсэн гажлыг бататган, гүний хүдрийн биетийн чиглэл, хүдэржилтийн гарал үүслийн зүй тогтол, геологи структурын мэдээлэл, хүдэржилтийн үнэлгээ өгөх, хүдрийн биетийн хэлбэр хэмжээ, хил зааг, үргэлжлэх чиглэл зэргийг амжилттай тодорхойлсноор өрөмдлөгийн төлөвлөлтийг оновчилсон. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрт ашиглаж байгаагүй геофизикийн шинэ аргачлал туршиж Эрдэнэтийн-Овоо ордын Завсрын хэсэгт 80 сая тонн таамагласан нөөц байх боломжтойг тогтоож, цаашид нөөцийг нарийвчлан судлах шаардлагатайг баталсан. Миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Геологи хайгуулын экспедицийн “Шилдэг инженер техник”-ийн ажилтан, “Шилдэг залуу” медаль, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хүндэт жуух, Эрдэнэт үйлдвэрийн шилдэг залуу ажилтнаар өргөмжилсөн. 
-Бүтээмж, инновацын үйл ажиллагаанд хэрхэн оролцдог вэ? 
-Манай дугуйлан маш идэвхтэй оролцдог. Олон шинэлэг ажил хийсэн. Жишээ нь цооногийн судалгаанд ашигладаг зондууд нь хэмжилтийн багаж суурилуулсан автомашинд тээвэрлэж явахад хүндрэлтэй, юманд цохигдон гэмтэх эрсдэл гардаг. Иймд тээвэрлэлтийн автомашиндаа зөөлөвчтэй хамгаалалтын төмөр хайрцаг суурилуулсан нь хэмжилтийн багаж, зондны эвдрэх эрсдэлийг бууруулж, ашиглалтын хугацааг уртасгасан байх жишээтэй. Мөн өөрсдийн ажлын байрны эмх цэгцийг бүрдүүлж, 5С хэрэгжүүлэгч хамт олноор шалгарсан. 
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та спортоор хичээллэдэг үү? Гаргасан амжилтаасаа дурдахгүй юу?
-Шагайн спорт сонирхдог. Орхон аймгийн Шагайн харваан холбооны гишүүн.
2013 оноос шагайн харваан спортоор хичээллэсэн. Орхон аймгийн баяр наадам болон аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцож, 2017 онд “Аймгийн гоц” мэргэн цол тэмдгээр шагнагдсан. Цаашид улсын цолонд хүрэх зорилготой ажлынхаа залуусаас бүрдсэн баг бүрэлдэхүүнтэй бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Таны давуу талууд юу вэ? 
-Нөхөрсөг, халамжтай, хариуцлагатай. 
-Та бусдад ямар шаардлага тавьдаг вэ?
-Хариуцлагатай, шударга, даалгасан ажлыг цаг тухайд нь биелүүлэхийг л бусдаас шаарддаг. 
-Анх санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажлаасаа дурдана уу?
-Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан хосолсон ажил хийж, хэтийн төлөв бүхий талбайнуудыг ялгаж, нөөц тогтоох, тайлан төлөвлөгөөнд оролцож ажилласан.
-Таны амжилтын үндэс юу вэ? 
-Өөртөө тавьсан зорилго. 
-Таны амьдралд хэн, эсвэл юу хамгийн чухал байр суурь эзэлдэг вэ? 
-Миний гэр бүл, эхнэр, гурван хүүхэд маань. 
-Та амьдралдаа хэр сэтгэл ханамжтай явдаг вэ? 
-Ер нь 100 хувь сэтгэл ханамжтай явдаг.
-Та гарын шавь олонтой юу? Тэдэнд юу зааж зөвлөдөг вэ?
-Шавь гэхээсээ илүү найз нөхөд, ах, дүү шиг болж, олон сайхан аавын хөвгүүдтэй нөхөрлөж явна даа. Учир нь манай Геологи, хайгуулын экспепици нь улирлын чанартай хайгуулын ажлыг хавраас намар хүртэл хийдэг. жил бүр олон туслах ажилчин гэрээгээр ажиллуулдаг. Тэр болгонд геофизикийн ажлаа танилцуулан зааварчилгаа өгч, аюулгүй ажиллах талаар зөвлөдөг.
-Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна
Б.БАЯНБАТ: Эргэлтийн 3-р усан санг хүчитгэсэн төмөр бетон хийцлэлтэй байгуулснаар 50 жил ашиглах боломж бүрдсэн
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Хэрэглээний өсөлтийн үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %