Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн


Эрдэнэт үйлдвэр Монголд анх удаа инженер техникийн ажилтнуудынхаа хүчээр үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааны ERP систем нэвтрүүлж байна. Одоогийн байдлаар уг ажил 95 хувийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд ирэх оноос бүрэн хэрэгжиж эхлэх юм. Хөрөнгө оруулалтын чиглэлийн хөгжүүлэлт дээр хэрхэн ажиллаж буй талаар Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн Техникийн албаны дарга Б.Мөнхнасангаас тодрууллаа. 

-Улирч буй 2024 онд сайжруулалт, шинэчлэлийн олон ажил хийгдлээ. Энэ дундаас ERP системийн хөгжүүлэлт дээр танай алба хэрхэн ажиллав? 
-Манай алба энэ онд Эрдэнэт үйлдвэрт нэвтэрч байгаа ERP системийн хөрөнгө оруулалтын талын хөгжүүлэлт дээр ажиллах гол зорилт дэвшүүлсэн. Үйлдвэрийн хэмжээнд сүүлийн долоон жил захиалгын нэгдсэн системээр захиалга явагдаж, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийгдэж ирсэн. Одоо бид ERP буюу Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн бүх нэгжийн үйл ажиллагааг нэгтгэсэн программд нэгдээд, хөрөнгө оруулалтын болон захиалгын программын хөгжүүлэлтийг Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн мэргэжилтнүүдтэй хамтран хийгээд, ерөнхийдөө дуусаж байна. Үүнтэй холбогдуулан үйлдвэрийн газрын 2025 оны үндсэн болон эргэлтийн хөрөнгийн захиалгыг багцалж дууслаа. Энэхүү системийн хөгжүүлэлтийг анх удаа хийж байгаа учраас алдаа оноо, сайжруулах программ, нэмэлтээр хийх ажлууд их байсан. Гэхдээ манай мэргэжилтнүүд харьцангуй богино хугацаанд амжилттай хамтарч ажиллалаа. Дууссан гэж хэлэхгүй, цаашид тогтмол хөгжүүлэх шаардлагатай. 
-Ямар давуу тал бий болж байна?   
-Дараа дараагийн хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломжтой болсон. НҮБ-аар батлагдсан, олон улсын барааны кодуудыг ашиглаж, цаашид Монгол Улсад хэрэгжих стандарттай хөл нийлүүлэн ажиллах нөхцөл бүрдэж байна. Манай үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд ажилдаа үнэхээр дадлагажсан, туршлагажсан чадварлаг баг, хамт олон болсон байгааг харах сайхан байлаа. 
-Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт юунд чиглэж байна? 
-Хуучнаар Техникийн хэлтэс маань үндсэн болон эргэлтийн хөрөнгийг л хариуцдаг байсан. Эргэлтийн хөрөнгийн хувьд мэдээж урсгал зардал. Үндсэн хөрөнгө маань хөрөнгө оруулалт. Үйлдвэрлэлийн технологийн үндсэн тоног төхөөрөмж дээр голдуу хөрөнгө оруулалт хийгддэг. Бид хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөж, ашгийг захиалга хийхээс өмнө тооцож өгөх маягтыг цехүүдэд өгдөг. Энэ нь Төсвийн тухай хуулийн 29.2 буюу тухайн аж ахуйн нэгж, байгууллага 10 буюу түүнээс дээш тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол эдийн засгийн үр ашгийн тооцоог тухайн байгууллага хийж, баталсан байх ёстой гэсэн заалтын дагуу хийгддэг ажил. 
-Үйлдвэрт хяналт шалгалт хийхэд захиалгын программ нэмэртэй юу? 
-Ер нь захиалгын программ байх нь цаг хугацаа маш их хэмнэнэ. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрт аудит, татвар гэхчлэн хууль, хяналтын байгууллагаас шалгалт хийдэг. Эндээс тайлан бэлтгэж гаргахад их энгийн, ойлгомжтой. Шалгалтын хүмүүс ч захиалгын программ руу ороод, бүх мэдээлэлтэй танилцах боломжтой. Өмнө нь үйлдвэрийн бүтцийн нэгжүүд маань бүх захиалгаа хэвлэж гаргаад, гарын үсэг зуруулж батлуулаад явдаг байсан. Одоо бол шинэ программ дээр үйлдэл нэг удаа л хийнэ. Бичиг цаас “үйлдвэрлэхгүй” нь байгаль дэлхийд ээлтэй. 
-Эрдэнэт үйлдвэрийн агуулахын үлдэгдэл олны анхаарал татдаг. Энэ чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ? 
-Эргэлтийн хөрөнгийг захиалгын системд оруулаад хоёр жил хэртэй болж байна. Ингэснээр агуулахын үлдэгдэл буурах нөхцөл бүрдсэн. Жишээ нь бензин захиалъя гэхэд үйлдвэрийн хэмжээнд бензиний үлдэгдэл гараад ирнэ. Аль аль цех дээр хэдэн тонн байна гэх мэт. Мөн цехүүдийн ашиглалт сүүлийн таван жилээр гараад ирнэ. Эргэлтийн хөрөнгө захиалахад илүү гарсан бол улаанаар гарч ирнэ. Тухайлбал, Ил уурхай жил бүр 100 тонныг хэрэглэдэг байсан, энэ жил яагаад 150 тонныг захиалав гэдэг үндэслэлээ гаргаж танилцуулна. Үүнийг нь чиглэл хариуцсан газар, хэлтсийнхэн хэлэлцээд, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад хэрэгцээтэй, үндэслэлтэй юм байна гэдгийг тогтоодог. Сүүлийн жилүүдэд агуулахын үлдэгдэл эрс буурч байгаа. 
-Танайх 2025 онд ямар зорилт дэвшүүлж байна? 
-Ирэх онд захиалгын системээ улам боловсронгуй болгох, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд нийцүүлж сайжруулах шаардлага байгаа. Хэдийгээр программ бий болсон ч тухайн байгууллага өөрийн онцлогтоо нийцүүлэн хөгжүүлэх ёстой. Энэ хөгжүүлэлтийг хийнэ. Дээр нь Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд Тендерийн тухай хууль нэлээд саад учруулж байгаа. Хоёр байгууллага тендерт орлоо гэхэд хоорондоо маргаан үүсгэдэг, гомдол мэдүүлдэг. Ингэснээр тасралтгүй үйл ажиллагаатай, онцлогтой Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалт цаг хугацаа алддаг. Энэ нь бидний ажилд хүндрэл учруулдаг. Бид 2025 онд Ил уурхай, Авто тээврийн цехийн үндсэн техник, тоног төхөөрөмжүүдийн худалдан авалтыг яг цаг тухайд нь хийх зорилт тавьж байгаа. Энэ жил хөрс хуулалт, уулын цул гаргалтын төлөвлөгөө нэлээн хоцрогдолтой явсан. Энэ бол асуудал. Ер нь уулын ажил 3-5 жилээр түрүүлж явах ёстой юм. Энэ байдал үргэлжилж болохгүй. Тиймээс бид ирэх жилийн эдгээр худалдан авалт дээр онцгой анхаарч ажиллахыг зорьж байна. 
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна
Б.БАЯНБАТ: Эргэлтийн 3-р усан санг хүчитгэсэн төмөр бетон хийцлэлтэй байгуулснаар 50 жил ашиглах боломж бүрдсэн
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Хэрэглээний өсөлтийн үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %