ҮНЭТ ЧУЛУУ ӨНГӨЛӨГЧ

Эрдэнэт үйлдвэрт 1520 мэргэжлийн хүн ажилладаг. Тэдний дунд Монголдоо хуруу дарам цөөн мэргэжилтэн ч бий. Чулуулгийн эрдсийн шинжилгээ, судалгааны бэлдцүүдийг чанарын өндөр түвшинд бэлтгэх чадвар бүрэн эзэмшсэн мэргэжилтэн Монголд гарын таван хуруунд багтахаар цөөн байдгийн нэг нь Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн өнгөлгөөчин Очирбатын Удвал юм. 
Түүнтэй уулзахаар очвол үнэт чулуу өрсөн, тухтай жижигхэн өрөөндөө шилэн дээр чулуу хичээнгүйлэн нааж суув. Чөлөөт бөхийн хөнгөн жингийн тамирчин баймаар энэ эр ийн наасан чулуугаа зүсэж, 0.03 мм болтол нимгэлж өнгөлөхийг нүдээр үзлээ. Хурууны өндгөөр хүрэхэд торго мэт толигор, зөөлөн. Энгийн хүний нүдэнд ч эрдэс баялаг нь ялгарч харагдах шиг судалтан гялтганана. Чулуу болгон өөр шинж чанар, бүтэцтэй гэнэ. Судалгаа, шинжилгээний бэлдцийн нимгэн, зузааныг яв цав тааруулахгүй бол электрон микроскоп эрдсийг танихгүй. О.Удвал аваргын нүдэн баримжаа, гарын багцаа гайхамшиг юм билээ. Дараа нь нунтаг дээжийг цавуугаар зуурч, бүхэл болгоод, зориулалтын тусгай багажаар өнгөлөв. Шахмал дээж ямар ч сэв зураасгүй, дотроо хөөсгүй, нягт болох учиртай. Зуурмаг тааруу болбол гурил эвд ордоггүйтэй адил бөөгнөрч алдаа болно. Түүний хувьд алдаа ард хоцорсон. Жилд ойролцоогоор 3000 гаруй дээж өнгөлдөг гэхээр 20 гаруй жилийн турш овоолго үүсэх хэмжээний үнэт чулуу зүлгэжээ. Түүний өнгөлсөн чулуулгийн болон шахмал дээжийг Баяжуулах үйлдвэрийн технологийн доголдлоос урьдчилан сэргийлэх, үүссэн доголдол хүндрэлийн учир шалтгааныг зөв шуурхай тогтоох, ордын хүдрийн технологийн карт боловсруулах, хүдрийн технологийн шинж чанарыг урьдчилан тогтоох зэрэг судалгааны чухал ажлуудад ашигладаг.
О.Удвал удмын гарын дүйтэй өнгөлгөөчин. Ээж нь уран үйлчин, өвөө нь уран Н.Шажинцогт гэж нутаг усандаа нэртэй дархан мужаан хүн байжээ. Тэрээр Архангай аймгийн Ихтамир сумын харьяат. Очирбатынх хэмээх айлын “мичид зургаан од”-ны дээрээсээ хоёр дахь нь О.Удвал. Нялхын сэвлэгтэй байх үеэсээ эмээгийнхээ хайрцагтай шүр сувдыг газар асган тоглож үнэт чулуутай холбогдсон. Тэр цагаас хойш голд чулуу долоолгож, өнгийн чулуугаар мөнгө хийж, өнгө судал, хэлбэр дүрсээр нь ялгаж тоглох нь ирээдүйн мэргэжлээ таньсан зөн байсныг хэн мэдэх билээ. Зуны гурван сар хурдан морины нуруунаас буудаггүй, жижиг наадмын түрүү алддаггүй унаач хүүхэд байв. Сургуульд ороод Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Э.Түмэннасан багшийн шавь болж, ерөнхий боловсролын сургуулиа төгсөтлөө их спортоор хичээллэж, чамгүй амжилт гаргажээ. Гэсэн ч түүний ажил, амьдралын зам чулуу тийш хөтөлсөн. Анх нагац эгч нь “Чамайг чулуу буталдаг газар ажилд оруулна” гэхэд нь элс, хайрганы карьер төсөөлж суусан гэдэг. Ингээд Геологийн төв лабораторид өнгөлгөөчнөөр ажлын гараагаа эхэлж, энэ мэргэжлээрээ эдүгээ 23 дахь жилдээ ажиллаж байна. Одоогоос 16 жилийн тэртээ Эрдэнэт үйлдвэрийн инженер Ц.Нэргүй Геологийн төв лабораторид чулуу өнгөлөх эрдмийг түүнээс суралцаж байхдаа өнгөлгөөний орчин үеийн, дэвшилтэт багажаар сэтгэлийг нь татаж, сайн мэргэжилтнийг урвуулсан нь үйлдвэрийн тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмэр гэж томруулж хэлэх үндэслэлтэй. 

Хөдөлмөрийн аварга маань өнгөрсөн жил нэмэлтээр Оюу толгой ордын технологийн урсгалуудын дээжид эрдсийн шинжилгээ хийх, Хармагтай-Оюут, Улааны орд, Салхит болон Баргилтын ордын дээжид мөн эрдсийн шинжилгээ хийх бэлдэц өнгөлж, нийт 7.1 сая төгрөгийн ажил гүйцэтгэжээ. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэр Оюутын ордод нарийвчилсан хайгуул судалгаа хийж, геологичид түүний өнгөлсөн чулуугаар эрдсийн шинжилгээ хийн үр дүнг тооцож буй. Өөрөөр хэлбэл, ирээдүйд ашиглах их ордын баяжигдах чанар, бүтэц, нөөц баялгийн шинжилгээний дүгнэлтэд түүний нүдний ур, гараар бүтсэн бэлдцийн чанар шууд нөлөөлнө. Ийм хариуцлагатай үүрэг хүлээсэн ховор мэргэжилтэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны В1 давхарт чимээгүй, хичээнгүй ажиллаж байна. Тэрээр чулуу энерги ялгаруулдаг учраас цуглуулах хоббитой болсон гэж ярилаа. Мөн ажлын бус цагаараа хөөрөг, ээмэг, бөгж, бүсний чулуун шигтгээ урладаг гэнэ. Хэдэн жилийн өмнө Монголын боксын холбооныхон дэлхийн аваргуудад өгөх бүсний Чүнчүгноров шигтгээг хийдэг байснаа дурссан. Түүний хувьд хамгийн гоё чулуу хар мана. Цагаан, хар судал нь алаглаад содон тансаг харагддаг. Гэхдээ цагаан хаш, гартаам хөөрөг илүү үнэд хүрдэг гэх. Чулууг сайн ажиглавал байгалийн бүтээл-зургууд тэнд байдаг. Тийм учраас амарч аялж явахдаа гоё өнгөтэй, содон хэлбэр дүрстэй чулуунд нүд унагана. Гэсэн ч тэр гойд нэгийг сүсэглэж авна уу гэхээс, таарсан болгонд шунах хэрэггүйг мэднэ. О.Удвал чулууны өөрийн гэсэн цехтэй болохыг мөрөөддөг. Хэтдээ гавьяаныхаа амралтад гарчхаад, тэндээ хөөрөг, шигтгээ урласан шигээ нам гүм амьдрах сонирхолтой. Хүнтэй харьцахаас илүү чулуутай нөхөрлөсөн болохоор үг дуу цөөнтэй, хийж байгаа ажилдаа махруу, нягт нэгэн санагдсан. Яг л үнэт чулуу шигээ нууцлаг агаад сонирхол татам. 
Эрдэнэт үйлдвэрийн “Аюулгүй ажиллагч”-аар удаа дараа шалгарч, удирдлагуудын шагналыг хэдэнтээ хүртсэн түүнтэй хэсэг хугацаанд хөөрөлдөж суухад, “…Өнгөлсөн дээжийг битүү саванд хадгална, тэгэхгүй бол исэлдээд өнгө, чанар нь өөрчлөгддөг...” гэж ажлаа, өнөөх чулуугаа л ярих. Мэргэжилдээ дурлаж, түүгээрээ “өвчилж” гэмээнэ жинхэнэ бүтээлийн түвшний бэлдэц бий болж, салбартаа хүлээн зөвшөөрөгддөгийг түүнээс харлаа. О.Удвал Эрдэнэт үйлдвэрийн үнэт баялаг “эрдэнийн чулуу” нь юм. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна
Б.БАЯНБАТ: Эргэлтийн 3-р усан санг хүчитгэсэн төмөр бетон хийцлэлтэй байгуулснаар 50 жил ашиглах боломж бүрдсэн
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Хэрэглээний өсөлтийн үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %