“ERDENET CUP-2024” МЭРГЭЖЛИЙН БОКСЫН ХАЛЗ ТУЛААН АНХ УДАА БОЛНО

Монголын Нэгдмэл Боксын Холбоо (Mongolian United Boxing Federation)-ноос Мэргэжлийн боксын халз тулааныг анх удаа Эрдэнэт хотод зохион байгуулах гэж байна. Тус холбооноос тэмцээний талаар Хэвлэлийн бага хурал хийлээ. 12-р сарын 06-ны өдөр Эрдэнэт хотын Хангарди паласт болох “Erdenet Cup-2024” боксын тулаанд нийт долоон жинд 14 тамирчин өрсөлдөнө. Үүнээс зургаан тулаан эрчүүдийнх бол нэг нь эмэгтэй боксын халз тулаан байх юм. 
“Erdenet Cup-2024” Мэргэжлийн боксын тулааныг Монголын Нэгдмэл Боксын холбоо, Монголын боксын холбоо хамтран зохион байгуулж, Их спортыг дэмжигчээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, MNB Спорт суваг, Unival студи ажиллаж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолбор, Их спортыг хөгжүүлэх хэсэг жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу уг тэмцээнийг зохион байгуулахад гар бие оролцож, тус үйлдвэрийн бусад бүтцийн нэгжүүд зохион байгуулалтад хамтран ажиллаж байна. Мөн MNB Спорт суваг, төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл, сурталчилгаанд дэмжлэг үзүүлж байгааг дурдаж, Их спортыг хөгжүүлэх, тамирчдаа дэмжих үйлсэд сэтгэл зүрхээ зориулан, хамтран ажиллаж байгаа бүх хүмүүстээ талархаж байгаагаа Монголын Нэгдмэл Боксын холбооноос Хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлсэн. 
Мэргэжлийн боксын тулааныг сонирхолтой, “үзээтэй” байлгах үүднээс жин жинд өрсөлдөх тамирчдыг туршлага, чансаагаар нь эн тэнцүү байхаар сонгосон байна. Тамирчид тулааны өмнө буюу 12-р сарын 05-ны өдөр жингээ үзэж, нүүр тулах “Face off” уулзалт хийж, өөрсдийн бие бялдар болоод, сэтгэл зүйн бэлэн байдлаа боксын спортын хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө харуулна.
Боксын спорт сонирхогч, үзэгч, хөгжөөн дэмжигчид 12-р сарын 06-ны өдөр “Erdenet Cup-2024” мэргэжлийн боксын тамирчдын гал гарсан халз тулаан төдийгүй амьд хөгжим нүргэлж, алдар нэр нь түгсэн хамтлаг, дуучдын тоглолт бүхий 4 цагийн шоуг дэргэдээс нь үзэх боломжтой. Онцгой суудал сонгон захиалсан үзэгчид тусгайлан зассан ширээнд тухлан, амтат зууш, дарс шимэнгээ халз тулааныг хамгийн халуун цэг, харууцтай өнцгөөс үзэх боломжийг ч бүрдүүлжээ. Халз тулааны тасалбарыг www.ticket.mn -ээр захиалан авах боломжтой. 
Монголын Нэгдмэл Боксын холбооноос анх удаа зохион байгуулж буй “Erdenet Cup-2024” Мэргэжлийн боксын тулааныг цаашид жил бүр уламжлал болгохоор төлөвлөж байгаа. Тиймээс ч уг тулааныг боксын тамирчид чадал, чансаагаа сорьдог, үзэгч, хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээдэг спортын тулаан болгохын тулд бэлтгэл, зохион байгуулалтыг өндөр түвшинд хангаж байгааг тус холбооны удирдлага, дасгалжуулагчид хэлж байна.
Мөн “Erdenet Cup-2024” тэмцээнээр дамжуулж ид гялалзаж яваа шилдэг тамирчдаа олонд илүү таниулах, урам зориг өгөх, цааш, цаашдын улсын болон олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд нь бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл болгохоос гадна тамирчдынхаа орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боксын тулааныг олон улсын жишгээр зохион байгуулж, дэлхийн хэмжээний тамирчид төдийгүй спортын хөгжөөн дэмжигчид, дэлхийн хэмжээний үзэгчдийг бэлтгэх замаар их спортыг хөгжүүлэх олон том зорилго агуулж байгаагаа зохион байгуулагчид онцолж байлаа.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн
Эм Эм Си Жи компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг судалж, тооцоолсноор цаашдын зорилт, бодлогоо бодитой тодорхойлох боломжийг нээж байна
Д.БУДСҮРЭН: Сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын уялдаа холбоо сайжирсан
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %