УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт болон цаг үеийн бусад асуудалд анхаарал хандууллаа.
Энэ сарын 24-ний өдрийн байдлаар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелж, уулын цул гаргалт 227 мянган метр куб,  хөрс хуулалт 278 мянган метр куб, хүдэр олборлолт 30 мянган тонн, хүдэр боловсруулалт 52 мянган тонныг төлөвлөгөөнөөс тус тус илүү гүйцэтгээд байна. Сарын эхнээс 9022 тонн цэвэр зэс агуулсан 40.1 мянган тонн зэсийн баяжмал, 395 тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөнөөс 19 вагон илүү зэсийн баяжмал экспортод гаргасан гэж Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ. Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд ирэх сарын уулын ажлын болон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг хэлэлцэх юм байна.
Ил уурхайд үйлдвэрлэлийн эрчимжүүлсэн төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллаж байна. Энэ долоо хоногт Тэсрэх бодисын үйлдвэрт Уул уурхайн яамны мэргэжлийн зөвлөл ажиллаж, ашиглалтад хүлээж авахаар бэлтгэж буйг цехийн удирдлага онцлов. 
Авто тээврийн цехийн уулын тээвэрлэлтийн ажил хэвийн үргэлжилж, намар, өвлийн бэлтгэл 97 хувиар хангагдаад байна. Тус цехийн нийт ажилтны 808 буюу 92 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу хийгдэж буй парк шинэчлэлтийн хүрээнд Комацу маркийн найм дахь өөрөө буулгагч буюу самосвал машиныг ажилд гаргахад бэлэн болсон бол үлдсэн хоёр техникийг ирэх сарын эхээр угсарч дуусган, ашиглалтад оруулах юм байна.
Баяжуулах үйлдвэрт технологийн процесс харьцангуй сайжирч байгааг цехийн удирдлага мэдээлэлдээ онцоллоо. Зарим гэмтэл эвдрэл гарсан тээрэм, тоног төхөөрөмжийг Засвар, механикийн заводтой хамтран засварлах ажлыг үргэлжлүүлж, бусад ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгааг танилцуулав. 
Засвар, механикийн завод хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хэвийн, өргөтгөл шинэчлэлийн ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Механик цехийн өргөтгөлд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материалын худалдан авалтын тендер шалгаруулалт хуулийн хүрээнд зарлагдсан байгааг заводын удирдлага мэдээлэлдээ дурдлаа. 
Геологи хайгуулын экспедиц хайгуулын ажлаа үргэлжлүүлж, Оюутын ордын төлөвлөгөөт өрөмдлөгийг гурван өрмийн машины тусламжтайгаар гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар 19838 тууш метр өрөмдсөн бол үлдэж буй 162 тууш метрийг энэ долоо хоногт бүрэн дуусгахаар төлөвлөжээ. 
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит чуулган энэ сарын 29-ний өдөр болж, үйлдвэрийн 400 эмэгтэй ажилтан төлөөлөгчөөр оролцоно. Иймд цех, нэгжийн удирдлагууд өөрийн цехийн эмэгтэй ажилтнуудаа оролцуулахад идэвх санаачилга гаргахыг тус холбооноос хүслээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %