“ХАНГАРДИ”-ИЙН ТАМИРЧИД ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын Туялзуур сэлэмний холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 8-16 насны ангиллын Өсвөр үе, багачуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, Эрдэнэт үйлдвэрийн “Хангарди” спорт клубын тамирчин хүүхдүүд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж тун амжилттай оролцлоо. 
2018 оноос эхлэн зохион байгуулагдсан Туялзуур сэлэмний Улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ удаа зургаан клубын, давхардсан тоогоор 250 гаруй хүүхэд хоёр өдрийн турш тулааны зам дээр авхаалж самбаа, техник ур чадвар, оюун сэтгэлгээний хурдаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний U-8 насны ангилалд Эрдэнэт үйлдвэрийн “Хангарди” спорт клубын тамирчин, Орхон аймгийн 4-р сургуулийн 3г ангийн суралцагч Мөнхжаргалын Гоодарь, U-12 насны ангилалд мөн “Хангарди” спорт клубын тамирчин, 8-р сургуулийн 7а ангийн суралцагч Мөнх-Оргилын Түвшинбаяр нар алтан медаль хүртэж, Улсын аварга болов. Харин Орхон аймгийн V сургуулийн 4е ангийн суралцагч Эрдэнэбатын Амин U-12 насны ангилалд, 11б ангийн суралцагч Хярсбаярын Нандин-Эрдэнэ U-16 насны ангилалд мөнгөн медаль хүртэж, “Хангарди” спорт клубынхээ нэрийг улсад гаргалаа.
Жил ирэх тусам Туялзуур сэлэмний Улсын аварга шалгаруулах тэмцээний цар хүрээ, хүүхдүүдийн ур чадвар нэмэгдэж байгааг Монголын Туялзуур сэлэмний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн Туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганбаатар онцолсон. 
Туялзуур сэлэм бол анхны олимпоос эхлэн өнөөг хүртэл хүн төрөлхтөний спортын их наадмын төрөлд багтаж буй спорт бөгөөд хүнээс авхаалж самбаа, ур чадвар, оюуны овсгоо, сэтгэлгээний хурд шаардахаас гадна баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлдэг биеэр тоглодог шатар юм. Иймээс сүүлийн үед тулзуур сэлмээр хичээллэгчдийн тоо нэмэгдэж байгааг энэ удаагийн Улсын аваргын тэмцээн харуулав. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан
Б.БОЛОРСҮХ: Бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж байна
Д.АЛТАНХУЯГ: Эрдэнэтийн дүүрэг геологийн хайгуул, судалгааны 60 гаруй жилийн түүхтэй...

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %