Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт Дотоодын цэргийн 816 дугаар ангийн алба хаагчид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн Орхон аймгийн үүд болох “Эрдэнэт” хаалганы ойр орчмын хур хогийг өчигдөр цэвэрлэжээ. Эрдэнэтчүүд үдэлт, угталтын хаалга хэмээн нэрлэж заншсан, хүн олноор цугладаг энэ газрыг цэргийн алба хаагчид цэвэрлэсэн нь Орхон аймгийн төрийн байгууллагуудыг байгаль орчноо хамгаалах, цэвэр цэмцгэр Эрдэнэт хотыг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байгаагийн илэрхийлэл юм, гэж Дотоодын цэргийн 816 дугаар ангийн захирагчийн орлогч, ар тал, хангалтын дарга, дэд хурандаа Г.Мэндбаяр ярилаа.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар нь анги болон өргөжиж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харуул хамгаалалтыг хариуцахын зэрэгцээ Эрдэнэт хотын ард иргэдийн ундны эх үүсвэр болсон цэвэр усны байгууламжуудыг хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн. Үндсэн үүргээ биелүүлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд олон үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлж төрийн байгууллагуудаа түүчээлэн ажиллаж байна.
“Эрдэнэт” хаалганы эргэн тойрныг цэвэрлэжээ
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0