Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн бүтээлч хамт олон даралтат шүүлтүүрүүдийн гар хийдэг нерж төмрийн хаягдал тайрдас ашиглан үүдэндээ сүүдрэвч хийжээ. Эрдэнэт үйлдвэрийн цех, хэсэг бүрийн гаднах сүүдрэвч өөрийн гэсэн онцлогтой байдаг. Шүүн хатаах хэсгийн үүдэнд шинээр барьсан сүүдрэвч уламжлал шинэчлэлийг хослуулсан монгол гэрийг санагдуулам загвартай төдийгүй, өнгөт металл ашиглан хийсэн учраас 50 жил зэврэхгүй гэдгээрээ онцлог юм.
Мөн таван жил хуримтлуулсан тайрдас төмрөөр хийсэн сүүдрэвчийн орчныг ногоон байгууламж болгохоор зорьжээ. Хуучин шороог нь чөлөөлж, Хаягдлын аж ахуйгаас хар шороо авчирч шинэ хөрс бэлтгэн сайн сортын зүлэг, хуайс тарьсан нь одоо ч ногоон хэвээр байгаад ажилчид сэтгэл хангалуун байна.
Шүүн хатаах хэсгийн хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн амжилттай ажиллаж байна, гэж хэсгийн дарга Ц.Батболд ярилаа. Зуны саруудад технологийн бараа материалын нөөц багассантай холбоотой баяжмал гаргалт хоцрогдолтой явсан ч 10-р сард нөхөж чаджээ. Ингэснээр оны төгсгөлд зэс гаргалт болон молибдены төлөвлөгөөг бүрэн биелүүлэх боломжтой болжээ.
Шүүн хатаах хэсгийнхэн хаягдал ашиглаж сүүдрэвч хийжээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0