Б.ОДГАРЬД: Хүрсэн түвшингээ бататгах, ахиулах маш хариуцлагатай үйл ажиллагаа явагдаж байна

Эрдэнэт үйлдвэрт Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400 багц стандартын олон улсын магадлан аудит хийгдэж байна. Аудитын явцын талаар Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьдаас тодрууллаа. 
 

-Аудит хэдий хугацаанд үргэлжлэх вэ? 
-Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 стандарт хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Бид гурван жил орчмын хугацаанд уг стандартыг нутагшуулах ажлыг хэрэгжүүлж байна. Энэ удаа Магадлан-2 аудит буюу өмнөх хоёр жилд гаргасан үзүүлэлтүүдээ улам бататгах, ахиулах маш хариуцлагатай үйл ажиллагаа явагдаж байна. Аудит 9-р сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Олон улсын аудиторууд өчигдөр, өнөөдөр баримт бичигтэй танилцаж байна. 9-р сарын 25, 26-ны өдрүүдэд цех, нэгжүүдээр явж, стандартын үйл ажиллагааны хэрэгжилтийг газар дээр нь үзэж, ажилтнуудын ойлголт, мэдлэг ямар байгаатай танилцаад дүгнэлтээ гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

-Магадлан-2 аудит амжилттай болох нь ямар ач холбогдолтой вэ?
-Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400 багц стандарт Эрдэнэт үйлдвэрт нэвтэрсэн гэдгийг бататгах ач холбогдолтой. Энэ стандартын онцлог нь оноогоор дүгнэгддэг. Бид анх авсан оноогоо Магадлан-1 аудитаар 77 оноо хүргэж ахиулсан. Одоо бид энэ оноогоо тодорхой түвшинд ахиулахыг зорьж байна. Өмнөх аудитаас гарсан зөвлөмжийн дагуу сайжруулах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж үр дүнд хүрснээ өнөөдөр шалгуулж байна. 

-Олон улсын магадлан аудитын үйл ажиллагаанд амжилт хүсье. 
-Баярлалаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %