ЖАДО РИНБҮЧИ БАГШ СЭЛЭНГЭ МӨРӨНД ЛУС АРГАДАХ ЗАН ҮЙЛ ХИЙЛЭЭ

Дээрхийн Гэгээн XIV Далай ламын “Намжил” дацангийн Хансүр, Лхаарамба, Агримба Жадо Ринбүчи багш хоёр дахь өдрөө Эрдэнэтчүүдэд номын хур буулгав.
Тэрбээр айлтгалдаа: “Та бүхэн хоёр өдөр ном сонсож, Манал бурхны Ван авшиг хүртлээ. Үүнээс хойш Манал бурхныг бясалгах, шүтэх, тарнийг нь тоолох, эмийн судар номыг нь судалж унших албан ёсны эрх олголоо. Цаашлаад энэ бүгдийг гүйцэлдүүлснээр гэгээрэлд хүрэх эрх олж авлаа гэсэн үг. Нөгөө талаар бие, хэл, сэтгэлээр үйлдэх нүгэл хилэнцийг хатуу цээрлэж явах ёстой юм” хэмээн тодотгов.
Түүнчлэн, Жадо Ринбүчи багш, дагалдан яваа лам хуврагуудын хамт Манал бурхны үүднээс Сэлэнгэ мөрөнд Хот мандал бүтээсэн түлцэнгийн элс тэргүүтнийг цацаж, лус аргадах зан үйл үйлдсэнээр энэхүү Ван авшиг хүртээх номын ёслол өндөрлөлөө.

ЖАЛДАНЖАНЧҮВЛИН ХИЙДИЙН ЛОВОН ЛАМ Б.ГАНЗАМ: 
“Гэгээрэлд хүрсэн бурхад цөвүүн цагт амьтанд туслахын тулд ерөөл тавьсан байдаг. Тухайлбал, бидний сайн мэдэх “Цагаан шүхэрт” бурхан хэл ам, хэрүүл тэмцлийн харшлах шалтгаан бүхнийг дарах ерөөлтэй. Ногоон дарь эх амьтан бүхний үйлсийг бүтээх тангараг тавьсан байх жишээтэй. Үүнтэй адил Манал бурхан цөвүүн цагт амьтны өвчин эмгэгийн ерөндөг болох ерөөл тавьсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, амьд бүхний өвчинг илааршуулах тусыг бүтээх ерөөл тавьсан байдаг. Хоёр өдөр Манал бурхны түлцэн жанхартай ван тавилаа. Ван тавих гэдэг нь эрх олгоно гэсэн үг. Энэ нь их том өргөн хүрээний ойлголт. Нөгөө талаар түлцэн жанхарын тухай хэдэн үг хэлье. Эхлээд чулуугаа буталж гурил шиг болгодог. Үүнийгээ 12 өнгийн будганд оруулж “Хот мандал” бүтээдэг уламжлалтай. Төвдөөр Жанхар, Монголоор Хот мандал гэдэг. Тэгэхээр Манал бурхны хот мандалыг бүтээсэн явдал их онцлогтой. Энэ нь Манал бурхны гэр орныг бүтээж байна гэсэн үг. Ийм учир утгатай ванг өндөр түвшний эрдэмтэй дээдийн номын багшаас хүртэж байгаа нь лам хувраг, сүсэгтэн олонд маш ховор буяны аривдлагатай ариун үйлс юм.

ӨНДӨР НАСТАН ГОНЧИГИЙН ТУНГАЛАГ:
Манай аав лам хүн байлаа. Багадаа ааваасаа сурсан маань, мэгзмийг түмэн олныг эрүүл саруул байгаасай гэдэг үүднээс уншиж залбирч суулаа. 
Сүсэгтэн олонд адис жанлавтай рашаан тарааж, улаан зангиа өгсөн. Энэ нь их учир утгатай юм байна. Тусгай зан үйл хийлээ. “Хот мандал”-д мөргөж, ам бүл, хамаатан садан, зон олныг даатган залбирлаа. Сэтгэл их сайхан байна. Энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.

ИРГЭН ДАВААГИЙН БАТБАЯР:
Би Ховд аймгийн харьяат хүн. Энэ том хуралд Улаанбаатар хотоос ирж оролцлоо. Бид бурхны шашин номын үйл хэрэг хаалттай нийгэмд амьдарч байлаа. Миний хувьд, хүний үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх явдал чөлөөтэй болсонд баяртай явдаг. Ер нь бурхны "Хот мандал"-д мөргөснөөр аливаа хүний гай барцад, түйтгэр арилдаг гэж үздэг. Энэ утгаараа сайхан номын дуу сонсож, "Хот мандал"-д мөргөсөндөө сэтгэгдэл маш өндөр байна.

АХМАД НАСТАН ЕГНЭНГИЙН ЦЭГМИД:
Гурван цаг номын хуралд суулаа. Маш сайхан байна. Эгч нь Увс аймгийн Өлгий суманд шүтлэг бишрэлтэй гэр бүлд өссөн хүн л дээ. Энэ утгаараа багаасаа бурхан номд сэтгэлээрээ ойрхон явсан. Жадо Ринбүчи багш номын утга учрыг маш сайхан тайлбарлалаа. Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба С.Гантөмөр гавж ч маш сайхан ойлгомжтой орчуулж өгсөн. Эрдэнэтчүүд их азтай хүмүүс. Ийм сайхан шашны том зүтгэлтнээс номын авшиг хүртлээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %