“SAMSUNG C&T” КОРПОРАЦ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ

Дэлхийд тэргүүлэгч “Samsung C&T” корпорацын Гүйцэтгэх захирал Жэ Ион Ли, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Чеол Ун Ли, дэд ерөнхийлөгч Хонг Сук Юн, Баяжмалын хэлтсийн дарга Жунван Ким нараар ахлуулсан төлөөлөгчид өчигдөр Эрдэнэт үйлдвэрт зочиллоо. 
“Samsung C&T” корпорацын Гүйцэтгэх захирлаар энэ жил томилогдсон Жэ Ион Ли Монголд анх удаа ажлын айлчлал хийж байгаа бөгөөд 31 дэх жилдээ хамтран ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцсандаа баяртай байгаагаа үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзах үеэрээ илэрхийлсэн юм. Тэрээр “Монголын цэнгэг агаар, уудам тал онцгой сэтгэгдэл төрүүллээ. Монгол Улс залуу, эрч хүчтэй орон юм. Эрдэнэт үйлдвэр зууны манлай бүтээн байгуулалт болох нь харагдаж байна. Мөн азийн гол түншлэгч Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа нэмж хэлсэн. 
“Samsung C&T” корпорацын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, цахим музей үзэж, “Сэлэнгэ” амралтын баазад Үйлдвэрлэл, технологийн паркийн танилцуулга уулзалтад оролцов. Энэхүү уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Гадаад харилцаа, экспортын хэлтсийн дарга Я.Пүрвээ, Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл нар оролцож, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах Үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, явц, ирээдүйд нэмүү өртөг шингэсэн, овор хэмжээ багатай, үнэлэмж өндөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нөхцөлийн талаар тодорхой танилцуулж, мэдээлэл солилцсон юм. 
“Samsung C&T” корпорацын Гүйцэтгэх захирал Жэ Ион Ли эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтэц, санхүүжилтийг сонирхож, Төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл стратегийн хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %