Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлд HBGR технологи Монгол анх удаа нэвтрүүлнэ

        Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлд өндөр даралтын нунтаглалт HBGR технологийг Монголд анх удаа нэвтрүүлэхээр Эрдэнэт үйлдвэр “Соёолон Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэсэн ТЭЗҮ, зураг төслийг өнөөдөр хүлээн авлаа.  

            Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн ТЭЗҮ, зураг төслийн үндсэн гүйцэтгэгчээр “Соёолон Интернэшнл” ХХК, түүний туслан гүйцэтгэгчээр үндэсний 12 компани, аж ахуйн нэгж ажилласан байна. 2023 оны нэгдүгээр сараас хойш нэг жил найман сарын хугацаанд чиглэл бүрийн шилдэг компаниуд ТЭЗҮ боловсруулах, нарийвчилсан зураг, төсөл гаргах, байгаль орчны үнэлгээ хийх, инженер геологийн олон төрлийн ажлыг богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд амжилттай гүйцэтгэснийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон энэ үеэр онцолсон. Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, “Эрдэнэт үйлдвэр түүхэн шинэчлэлийн хоёр дахь үеийг ийнхүү эхлүүллээ” гэсэн бол Монгол Улсын Хүндэт баяжуулагч, Зөвлөх инженер Д.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэрийн хүдэр бэлтгэлийн түүхэнд хувьсгал хийнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа”-гаа илэрхийлсэн юм.

            Өмнө нь том төслийн ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэгчээр ихэвчлэн гаднынхан ажилладаг байсан бол энэ удаа Монгол инженер техникийн ажилтнууд дэлхийн үйлдвэрлэгч том брэндүүдтэй хамтран Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн төслийн ажлын ард гарсанд мэргэжлийн хүрээнийхэн баяр хүргэж, талархал илэрхийлсэн.

            Баяжуулах үйлдвэрийн Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн хүрээнд анхан шатны бутлуур, дөрөвдүгээр шатны бутлалтын хэсэгт өндөр даралтын булт нунтаглалт болох HBGR технологи нэвтрүүлснээр бүтээмж буурахгүйгээр технологийн үзүүлэлтүүд илүү сайжрах, өртөг зардал буурах чухал ач холбогдолтой юм.

         Ийнхүү, стратегийн томоохон төслийн баримт бичгийг хоёр тал сэтгэл хангалуун хүлээлцлээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.АЛТАНХУЯГ: Нарийвчилсан хайгуул нь ордын нөөц тогтоохоос гадна ашиглалтад бэлтгэхэд чухал үүрэгтэй
Д.Баярбат: Ажилтнуудаа амины орон сууцтай болохыг дэмжиж, банкнуудтай хамтран ажиллана
Б.ОДГАРЬД: Хүрсэн түвшингээ бататгах, ахиулах маш хариуцлагатай үйл ажиллагаа явагдаж байна
Х.ОЛЗБААТАР: Манай агуулахууд 90-100 хувийн бараа материалын дүүргэлттэй байна
Х.ОЮУНТУНГАЛАГ: Хаягдал багатай үйлдвэрлэл явуулах боломжийг хайхад анхаарал хандуулж байна
Г.Мөнх-Эрдэнэ: Бид төлөвлөсөн ажлаа чанартай гүйцэтгэж, намар, өвлийн бэлтгэлээ хангалаа
Г.Алтангэрэл: Үйлдвэрлэл, технологийн паркийн ажлын байрны 65 хувь нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт ажиллана
О.Отгонбаяр: Мэдлэг түгээх ажлын байр нь ажилтнуудыг хөгжүүлэх томоохон боломж юм
Б.МӨНХТОГОО: Жадо Ринбүчи багш Маналын ван айлтгаж, овоо тахилгын зан үйлд оролцоно
М.ОТГОН: Өндөр бүтээмжтэй ажиллах зорилтдоо хүрэхийн төлөө тэмүүлж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %