Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм мэдээлэл

        Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдаж, цех нэгжүүд мэдээлэлдээ үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл хэрхэн хангагдаж буй явц, хүндрэл бэрхшээл, шинэ бүтээн байгуулалтын ажил, үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн хэрэгжилтийн талаар танилцуулахыг шуурхайн эхэнд онцлов. 

        Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчил дутагдалгүй ажиллаж, дөрөвдүгээр шатны үзлэг Цахилгаан цехэд хийгдсэнийг ХАБЭА-н хэлтсээс мэдээлэв. Шалгалтын комиссын зүгээс Цахилгаан цехийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд 91.6 хувь буюу “сайн” үнэлгээ өгсөн байна. Тус хэлтсээс хөрс хуулалт, уулын цул тээвэрлэлтийн ажилд гаднын компанийн хүнд даацын техник түрээслэх болсонтой холбоотойгоор тэдгээрийн аюулгүй байдалд "Эрдэнэт" сувиллын цогцолбор, Гал унтраах 58-р анги, Гэрээт цагдаагийн хэлтэстэй  хамтран шалгалт хийж, ХАБЭА-н зааварчилгаа өгөхийн зэрэгцээ гарсан зөрчил, дутагдлыг шуурхай арилгахаар ажиллаж буйг мэдээллээ.

        Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс үйлдвэрлэлийн бүсэд хяналт шалгалтаа үргэлжлүүлж, 9-р овоолгын дор 30 мянган метр куб бассейн барих ажлыг техникийн зөвлөлд танилцуулан хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн 9А овоолгоос ялгарч буй хүчлийн уснаас мал амьтан уухаас сэргийлэн хамгаалалтын хашаа хаалтыг Гал унтраах 58-р ангитай хамтран барьж дуусгажээ. Сэлэнгэ аймагт хийж буй техникийн нөхөн сэргээлтийн ажил 325 га талбай буюу 40 хувийн гүйцэтгэлтэй, хэвийн үргэлжилж байна.

        Уулын цул тээвэрлэлт, хөрс хуулалтын ажилд түрээсээр ажиллах хүнд даацын техникүүд өнгөрөгч ням гаргаас ажилд гарсан байна. Туршилтын эхний өдөр нийт 113 эргэлт хийж, хэвийн ажилласан тухай Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ. Үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн технологийн тоног төхөөрөмж, эрчим хүчний тоног төхөөрөмж болон системийн бэлтгэл, аж ахуй, нийгмийн барилга байгууламж, түүхий эд материал бэлтгэх чиглэлээр нийт 293 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 9.22 хувийн биелэлттэй байна. Тэдгээрийн 27 нь 100 хувь биелж, 14 ажил 80-99 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж буй аж. Эхлэх хугацаа хүлээгдэж буй ажил 122 буюу 41.6 хувийг эзэлж байна.

        Баяжуулах үйлдвэрт бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Энэ долоо хоногт Хаягдлын аж ахуйд барьж байгаа М5 далангийн ажил дуусах бол 1-р шугамын өргөтгөлтэй холбоотойгоор технологийн замын ажлыг эхлүүлэх  ажлын хэсгийн шийдвэр гарчээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


МЭДЭГДЭЛ
  • 27/06/2025

Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Эрдэнэт үйлдвэр “их зогсолт”-ын бэлтгэлээ бүрэн хангасан
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %