Шуурхай зөвлөгөөний тойм мэдээлэл

        Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдлаа.

        Үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангах хүрээнд үйлдвэрийн хэмжээнд эрчим хүчний болон технологийн нөөцгүй ажилладаг үндсэн тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийх зорилгоор “Их зогсолт”-ыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд, өнгөрсөн 7 дугаар сарын 27-оос 29-ний өдрүүдэд ээлжит “Их зогсолт” амжилттай хийгдэж дууссаныг шуурхай зөвлөгөөнд онцлов. “Их зогсолт”-ын хугацаанд хийхээр төлөвлөсөн засвар үйлчилгээний 482 багц ажлыг чанартай гүйцэтгэж, бүрэн дуусгаж ажилласан нийт цех, хамт олон, ажилтнуудад үйлдвэрийн удирдлагын зүгээс талархал илэрхийллээ.  

       Сүүлийн өдрүүдэд бороо хур ихсэж, байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагаанд хүндрэл үүсэж байгаа тул цаг тухай бүрд нь шуурхай арга хэмжээ авч, урьдчилан сэргийлж, анхаарал сэрэмжтэй ажиллаж буйг шуурхай зөвлөгөөний үеэр онцолсон. Тухайлбал, усархаг бороо их хэмжээгээр орсон нь Баяжуулах үйлдвэрт хүдэр хүлээн авах, дамжуулах шат дамжлагад хүндрэл үүсгэсэн байна. Хүн хүч, машин техник дээр хөдөлмөр зохион байгуулалт хийж ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс эдгээр өдрүүдэд онцгой анхаарал тавьж, хамтран ажиллаж буйгаа мэдээлэлдээ дурдав. Тус хэлтсээс нийт бүтцийн нэгжийн удирдлага болон ХАБЭА хариуцсан мэргэжилтнүүдийн дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдэвт зөвлөгөөн энэ сард зохион байгуулахаар төлөвлөж байна. ХАБЭА-н 4-р шатны үзлэг энэ сарын 12-ноос Цахилгаан цех, Баяжуулах үйлдвэрт хийгдэх ажээ.

        Сэлэнгэ аймгийн нутагт байгалийн нөхөн сэргээлтийн ажил өнгөрсөн сарын 10-наас эхлэн, хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар, 185 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэжээ.

        Энэ долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны тайлангийн хурал болно. Мөн НҮБ болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг Үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцах юм байна.

        Үйлдвэрийн хэмжээнд намар, өвөлд бэлтгэх ажлын төлөвлөгөө батлагдан хэрэгжиж байна. Үйлдвэрлэл, техникийн хэлтэс үүнд хяналт тавьж ажиллах чиглэл шуурхай зөвлөгөөнөөс өглөө. Мөн ДЦС-ын Их зогсолтын бэлтгэл хангахад онцгой анхаарч, бүрэн чанартай зохион байгуулахыг цехийн удирдлагад үүрэг болголоо.

Б.Ялалт
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %