Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг бүтэн жилийн турш хангах зорилгоор үйлдвэрийн хэмжээнд эрчим хүчний болон технологийн нөөцгүй ажилладаг үндсэн тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийх “Их зогсолт” өнөөдөр 20. 00 цагт эхэлнэ.
Энэ удаагийн “Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажлыг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболороор ахлуулсан Механикийн хэлтэс, Эрчим хүчний хэлтэс, Үйлдвэрлэл техникийн хэлтэс, Чанарын хяналтын хэлтэс, Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэс болон бусад холбогдох цех нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд бүхий Ажлын хэсэг хариуцан, нийт 13 удаагийн хуралдаанаар тодорхой шийдвэр гарган ажиллаж, бүрэн хангалаа.
2024 оны “Их зогсолт”-оор нийт 484 багц ажил төлөвлөж, үүнээс 482 ажлыг энэ өдрүүдэд хийж гүйцэтгэнэ. Эдгээр ажлыг Баяжуулах үйлдвэр, Цахилгаан цех, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Ус хангамжийн цех, Авто тээврийн цех, Дулааны цахилгаан станц, Барилга засварын цех, Засвар угсралтын цех зэрэг бүтцийн нэгжийн нийт ажилтан, мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэх бөгөөд гадны туслан гүйцэтгэгчээр “Бридж констракшн” ХХК, “Алтайн үндэс” ХХК-ийн гурван бригад бүрэлдэхүүн ажиллах юм байна.
“Их зогсолт”-ын ажил энэ сарын 29-ний өдрийн 20.00 цагт дуусна.
“Их зогсолт” өнөөдөр эхэлнэ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0