ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ИРЭХ ЖИЛИЙН БИЗНЕС ТӨЛӨВЛӨЛТӨӨ ХЭЛЭЛЦЛЭЭ

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны бизнес төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд “Business plan-2025” урьдчилсан хэлэлцүүлгийг Захиргаа, удирдлага, санхүүгийн газраас санаачлан зохион байгууллаа.

        Тус хэлэлцүүлэгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, газар, хэлтсийн удирдлагууд оролцож, хэлэлцүүлгийг Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат удирдаж явууллаа. Уулзалт, хэлэлцүүлгээр Эрдэнэт үйлдвэрийн 2025 оны бизнес төлөвлөгөөг боловсруулахад анхаарах шаардлагатай гол асуудлууд болон төлөвлөлтийн үйл явцад бүтцийн нэгжүүдийн уялдаа холбоог хэрхэн ханган ажиллах талаар нээлттэй ярилцаж, мэдээлэл солилцсон.

        Энэ удаагийн урьдчилсан хэлэлцүүлэгт Монгол банкны Ерөнхий эдийн засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (D.Sc.), Дэд профессор Д.Ган-Очир цахимаар оролцож, “Гадаад орчны төлөв, анхаарах асуудал” сэдвээр олон улсын, үндэсний, бүс нутгийн улс төр, хууль, технологи, эдийн засаг, нийгмийн асуудлуудын талаар мэдээлэл өгсөн нь онцлог байв.

        Мөн хэлэлцүүлэгт оролцсон бүтцийн нэгжийн удирдлагууд 2025 оны бизнес төлөвлөгөө боловсруулахад зайлшгүй судалж, мэдэх шаардлагатай суурь нөхцөлүүд болох бизнесийн гадаад орчны төлөв, дотоод орчны нөхцөл байдал, дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, уул геологи, үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд нэгдсэн мэдээлэл авч, санал солилцсон нь зохион байгуулалтын хувьд шинэлэг болсон.

        “Business plan-2025” урьдчилсан хэлэлцүүлгээр Үйлдвэрийн газрын удирдлага, бүтцийн нэгжийн дарга, холбогдох мэргэжилтнүүд хамтдаа ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөлтөд тусгах боломж, нөхцөлүүдээ тодорхойлж, анхаарах шаардлагатай чухал асуудлуудаа хэлэлцэж, тодорхой чиглэл, санал, зөвлөмжүүдийг гаргасан үр дүнтэй болж өндөрлөлөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %