Монголын хөнгөн атлетикийн Спортын мастеруудын VIII их наадам энэ сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотод боллоо.
Энэ удаагийн тэмцээн шатар, дартс, ширээний теннис, софт волейбол, гольф, кросс гүйлт, бөөрөнцөг зээрэнцэг шидэлт зэрэг спортын 8 төрлөөр зохиогдож, Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн Хэмжил зүйн товчооны ажилтан Ц.Энхтөр болон спортын мастер зэрэгтэй ахмад тамирчдын баг оролцов.
Тэмцээний 55-59 насны ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Чанарын хяналтын хэлтсийн Хэмжил зүйн товчооны ажилтан Ц.Энхтөр түрүүлж алтан медаль, зээрэнцэг шидэлтийн төрөлд хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Монголын Мастеруудын биеийн тамир, спортын энэхүү наадмыг 35-аас дээш насны иргэдийн эрүүл амьдралын хэв, дадлыг дэмжих, тэдний нас хүйс, бие бялдар, сонирхолд нийцсэн нийтийн биеийн тамир спортын төрлүүдийг хөгжүүлэх, спортоор тогтмол хичээллэж буй тамирчдын амжилтыг үе шаттай ахиулах, алдаршуулах, олон улсын тэмцээнд тамирчдыг шалгаруулах, бэлтгэл хангах, орон нутгийн салбар хороодын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг аж.
Чанарын хяналтын хэлтсийн ажилтан Ц.Энхтөр бөөрөнцөг түлхэлтийн төрөлд алтан медаль хүртжээ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0