Шуурхайн тойм мэдээлэл

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай хуралдаж, ирэх сарын 30-нд эхлэх “Их зогсолт”-ын бэлтгэл ажлын явцын талаар онцлов.
“Их зогсолт”- ын бэлтгэл ажил хангах чиглэл бүхий штаб өнгөрсөн долоо хоногт хуралдсан байна. Нийт 102 худалдан авалтын тендер шалгаруулалт зарлагдах төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 82 шалгаруулалт зарлаж, зохион байгуулсан тухай Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг мэдээллээ. Үлдэж буй тендер шалгаруулалттай холбоотой асуудлыг энэ долоо хоногт Штабын хурлаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм байна. Энэ жилийн “Их зогсолт”-ыг ирэх сарын 30-нд зохион байгуулах бөгөөд бусад ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. 
Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ сарын эхний 20 хоногт 1445 мянган метр куб уулын цул гаргаж, 721 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгээд байна. Ил уурхайд 102 мянган тонн хүдэр олборлож төлөвлөгөө 86.2 хувьтай байгаа бол 2053 мянган тонн хүдэр боловсруулснаар төлөвлөгөөт үзүүлэлт 90.1 хувийн явцтай буй аж. Харин хүдэр дэх зэс, молибдены агуулгын төлөвлөгөө сарын эхний 20 хоногт 100.6-111.8 хувиар, металл авалт 97-101.4 хувиар биелжээ. Мөн баяжмал дахь зэс, молибдены агуулга 101.7-103.2 хувиар  биелсэн дүнтэй байна. Уурхайчид сарын эхний 20 хоногт 30581 тонн зэсийн баяжмал ачуулсан бол баяжмалын чанар 102.3 хувиар биелж буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээлэв. 
Үйлдвэрийн хэмжээнд хавар зуны бэлтгэл ажлын төлөвлөгөө 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хүрээнд нийт 294 ажил төлөвлөснөөс 250 нь 100 хувь хийгджээ. Өнөөдрийн байдлаар, эхлэх хугацаа нь хүлээгдэж буй 4 ажил байгаа аж. Бүтцийн нэгжүүдээс Геологи хайгуулын экспедиц, Барилга засварын цех, Судалгаа шинжилгээний хүрээлэн, Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Спорт цогцолбор, Цахилгаан цех, Засвар механикийн завод, Эрдэнэт сувиллын цогцолбор, Засвар угсралтын цех зэрэг 9 цех нэгж хавар, зуны бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан
Б.БОЛОРСҮХ: Бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж байна
Д.АЛТАНХУЯГ: Эрдэнэтийн дүүрэг геологийн хайгуул, судалгааны 60 гаруй жилийн түүхтэй...

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %