Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр Улсын аваргаар гурав дахь удаагаа тодорлоо

Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж, хөгжсөний 100 жил, Дорнод аймгийн Баян-Уул сумын 100 жил, Үндэсний сурын спортоос төрсөн анхны Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын дархан мэргэн А.Цэвээн агсны мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит Үндэсний их цуваа харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээн тус суманд саяхан болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 1030 харваач цэц мэргэнээ сорьсноос  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хангарди спорт клубийн тамирчин, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн кранчин, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр хасаа харвааны төрөлд 20 онооноос 18 онож тэргүүлэн, нийлбэрээр 40 сумнаас  37 онож түрүүлж, Улсын аваргаар гурав дахь удаагаа тодорлоо. 
Тэрбээр  мөн Сүхбаатар аймагт энэ сарын эхээр болсон “Mergen cup-2024” Есүхэй харвааны тэмцээнийг мөн л манлайлав. Энэ тэмцээнд Үндэсний сурын харвааны Улсын цолтой 64 харваач цэц мэргээ сорьжээ. 
Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 6-р сарын 13-нд болсон 600 гаруй харваач оролцсон тэмцээнд 40 сумнаас 39 онож мөн л тэргүүн байр эзэллээ. 
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд энэ сарын 8,9-нд болсон Үндэсний сурын харвааны Багийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Хангарди” спорт клубийнхэн  хүрэл медаль хүртсэн байна. Монгол Улсын Дархан мэргэн Ш.Даваахүүгийн ахалсан уг багт Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, Монгол Улсын Даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан, Монгол Улсын мэргэн Д.Оюунханд болон улсын зэрэг цолтой 12 харваач оролцсон байна. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн
Эм Эм Си Жи компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг судалж, тооцоолсноор цаашдын зорилт, бодлогоо бодитой тодорхойлох боломжийг нээж байна
Д.БУДСҮРЭН: Сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын уялдаа холбоо сайжирсан
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %