“Санхүүгийн тайлагнал-Шинжилгээний арга зүй” сэдэвт сургалт боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2024 оноос эхлэн  нийт эдийн засагч, санхүү, нягтлан бодох бүртгэл, дотоод хяналтын ажилтнуудаа чадавхжуулах, тэдэнд тасралтгүй боловсрол олгох зорилгоор “Хөгжлийн цогц” хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэх сантай хамтран “Санхүүгийн тайлагнал, санхүүгийн тайлагналын шинжилгээний арга зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулав.

Сургалтанд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч Р.Батжаргал, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн үнэлгээчин, магистр Б.Наранбаатар нар “НББ-ийн хууль, эрхзүйн зохицуулалт”, “Орлогын бүртгэлийн тусгай бодлого”, “Хөрөнгийн стандартын хэрэглээ”, “Санхүүгийн тайлагналын шинжилгээний арга зүй” зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл хийж, оролцогчдын санал бодлыг сонслоо. 

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Д.Баярбат хэлэхдээ: Энэ удаа “НББ-ийн хууль, эрх зүйн зохицуулалт, орлого, зарлагын бүртгэлийн тусгай бодлого, хөрөнгийн стандартын хэрэглээ, ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ, үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнийн тооцоолол, бүртгэл, тайлагнал, санхүүгийн тайлангийн шинжилгээний талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн “Хууль, тогтоомж, дүрэм, журам, аргачлал -жишээ”, “Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны үүрэг, хариуцлага”, “НББ-ийн бодлогын агуулга, зорилго”, “Харилцагчтай байгуулсан гэрээний орлого”, “Өртгийн бүртгэл, Санхүүгийн тайлагналын уялдаа”, “Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ”, “Хайгуул болон олборлох үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэл”, “Санхүүгийн тайлангийн шинжилгээний агуулга, ач холбогдол”, “Хөрөнгө, капиталын бүтэц, бүрэлдэхүүн, динамикийн шинжилгээ”, “Төлбөрийн чадварын өнөөгийн боломжийг үнэлэх үзүүлэлтүүд”, “Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ”, “Үйл ажиллагааны үр дүнг үнэлэх”, “Мөнгөн гүйлгээний шинжилгээ” зэрэг олон сэдвийг хөндөж ярилцсан маш ач холбогдолтой сургалт  боллоо” гэв. 

Уг мэргэжлийн сургалтанд Эрдэнэт үйлдвэрийн 100 гаруй эдийн засагч, нягтлан бодогчид оролцлоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


МЭДЭГДЭЛ
  • 27/06/2025

Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Эрдэнэт үйлдвэр “их зогсолт”-ын бэлтгэлээ бүрэн хангасан
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %